Хан боргоцой

Home/Зөвлөгөө/Хан боргоцой

Хан боргоцой

Маш амтлаг, исгэлэндүү шүүстэй жимс юм.

Түүний 65-70%-г зөөлөн хэсэг эзлэнэ.

Нүүрс ус –сахароз 15%, органик нимбэгний хүчил 0.5-0.8% хүртэл, B1, B2,P, C,PP,A зэрэг витаминууд агуулагдана.

Ханборгоцойг шинэхэнээр нь хэрэглэхээс гадна гайхамшигтай амтлаг сайхан компот, шүүс, нунжмаг хийх, жижиглэж хэрчсэн жимсийг чихэрлэж маш сайхан амттай цукат зэрэг тансан амттан, десерт бэлтгэж хэрэглэнэ.

Ханборгоцой нь токоферол, ретинолоор маш баялаг бөгөөд түүний энэ чанарт тулгуурлан бөөрний үрэвслийг эмчлэх болон бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх зориулалтаар ашигладаг. Ханборгоцойн хальсанд байх бромелайн гэх ферментийг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэл хийхэд ашигладаг.

Ханборгоцой нь богино өдрийн ургамал учир өдөрт богиносож, шөнө уртсах үед олон цэцгээс бүрдсэн баг цэцэг үүсгэх нь идэвхиждэг. Хоорондоо нийлж ургасан үрэвчнүүдээс үүссэн хамжимстэй байна.

Ханборгоцойн олон наст, мөнх ногоон, өвслөг ургамлын 8-9 зүйл, 100 гаруй сорт байдаг. Түүнийг Хойд Америкийн уугуул улаан арьстан омгийнхон мянга гаруй жилийн өмнө ургуулж эхэлсэн гэдэг. Харин эл жимсийг анх амссан Европ хүмүүс нь Христофор Колумбын багийнхан байсан тухай Колумбын аяны тэмдэглэлд бичигдсэн гэдэг. Түүний эх нутаг нь Төв ба Өмнөд Америк бөгөөд Филиппин ба Ява арлын цаг агаарт зохицуулан нутагшуулж улмаар өнөө үед Гавай, Тайланд, Кени, Өмнөд Африкийн улс, Тайвань, Вьетнам, Австралийн арлууд, Малайз, Бразил, Кубад хамгийн ихээр тариалдаг байна.

Тасалгаанд зохимжтой өвөгт хан боргоцой (ananas comosous) сортыг тарихад үзэмжтэй, сүрлэг сайхан чимэглэл болон харагддаг.

2016-10-17T22:50:53+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment