Хан боргоцой

Home/Зөвлөгөө/Хан боргоцой

Хан боргоцой

ханборгоцойЭнэ нь хүнсний зүйл боловсрох явцын идэвхийг нэмэгдүүлдэг уураг болон өөх тосны задралд тусалдаг бромелаин гэдэг фермент агуулдаг мөнх ногоон өвслөг ургамлын жимс юм.

Хан боргоцойнд 7,5%-ийн сахароз агуулагддаг нь бактерийн тархалтыг зогсоож, ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Дээрх онцгой үйлчлэлтэй чанараараа нойр булчирхайн (уураг, өөх тос, нүүрс усыг боловсруулах фермент ялгаруулдаг) үйл ажиллагааг дэмждэг гайхалтай жимс билээ. Энэ нь гэдэс хямрах, ходоод өвдөхөд зовиур арилгах үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм.

Түүнчлэн С аминдэмийн агууламжтай баялаг (100гр-д 15-76мг) судасны хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлтийг сайжруулдгаараа цусны даралт бууруулах, аливаа үрэвсэл, халдварын эсрэг үйлчлэл үзүүлдэг байна.

Мөн кали их агуулдаг тул биеэс илүүдэл усыг гадагшлуулж хаван буулгах үйлчлэлтэй.

Хан боргоцой нь цангаа тайлах чадвар сайтай учраас бөөр, давсагны ажиллагааг хөнгөвчилж, хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх үйлчлэл үзүүлдэг нь хоолны шингэцийг сайжруулдагтай нь холбоотой байдаг бөгөөд шээс дусагнах, толгой эргэх, нүд эрээлжлэх гэх мэт цусан дахь чихрийн хэмжээ багасснаас илэрдэг зовиур шаналгааг арилгана.

2016-10-17T22:47:14+00:00 2015 оны 05-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment