Хан боргоцой салат

//Хан боргоцой салат

Хан боргоцой салат

pineapple-saladОрц: 4 хүн

  • Төмс 3-4 ш
  • Гахайн мах 200 гр
  • Хан боргоцой 200 гр
  • Өндөг 5 ш
  • Сонгино 1 ш
  • Алим 1 ш
  • Нимбэгний шүүс 1 ц/х
  • Майонез, давс, перец

Хийх арга:

  1. Төмс  болон өндөгөө чанаад төмсийг үрнэ, харин өндөгийг хальсалж хэрчинэ.
  2. Гахайн махаа шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Хан боргоцойг том биш шоо дөрвөлжин хэрчинэ. Алимаа хальсалж үрэгчээр үрээд нимбэгний шүүсэнд дүрнэ.
  3. Бэлтгэсэн орцнуудаа дараахь байдлаар үелүүлэн тавина. Үүнд:  төмсөө зулж бага зэрэг перецээр амталж, майонезаа түрхэнэ.
  4. Сонгино, гахайн мах, бага зэрэг майонез, алим, өндөг, давс, перец, хан боргоцой, майонезээр бүрнэ.
  5. Хамгийн сүүлд хушганы самар, ногоон сонгино, яншуйгаар чимэглэж өгнө.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2014/

2016-10-17T22:48:55+00:00 2014 оны 02-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment