“Хан боргоцой” салат

Home/Зөвлөгөө/“Хан боргоцой” салат

“Хан боргоцой” салат

Pineapple-Pecan Chicken Salad 3Орц : 4 хүн

  • Төмс 3-4 ш
  • Гахайн мах 200 гр /тахианы мах ч байсан болно/
  • Хан боргоцой 200 гр
  • Өндөг 5 ш
  • Сонгино 1 ш
  • Алим 1 ш
  • Нимбэгний шүүс 1 ц/х
  • Майонез, давс, перец

Хийх арга:

  1. Төмсөө чанаад үрнэ. Өндөгөө чанаж хальслаад хэрчинэ. Гахайн махаа шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Хан боргоцойг том биш шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Алимаа хальсалж, үрэгчээр үрээд нимбэгний шүүсэнд дүрнэ. Бэлтгэсэн орцнуудаа дараахь байдлаар үелүүлэн тавина. Төмсөө зулж, бага зэрэг давс, перецээр амталж, майонезээ түрхэнэ.
  3. Сонгино давс, перец, майонез, гахайн мах, бага зэрэг майонез, алим, өндөг, давс, перец, майонез, хан боргоцой, майонезээр бүрнэ. Хамгийн сүүлд хушганы самар, ногоон сонгино, яншуйгаар чимэглэж өгнө.

2016-10-17T22:48:48+00:00 2014 оны 02-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment