Хан боргоцойтой Пицца

//Хан боргоцойтой Пицца

Хан боргоцойтой Пицца

pineapple-pizzaОрц: 4 хүн

  • Гурил 400 гр
  • Давс 1 чимх
  • Оливийн тос 2 х/х
  • Хуурай өсгөгч 1 уут /жижиг/
  • Хан боргоцой 4 хэрчим
  • Тахианы цээжний утсан мах 150 гр
  • Ногоон амтат чинжүү 1 ш
  • Мөөгтэй зөөлөн бяслаг 1 боодол

Хийх арга:

  1. Гурилыг давс өсгөгчтэй холин шигшинэ. Дээр нь оливийн тос болон 200 мл бүлээн ус бага багаар хийж зуурна. Алчуураар хучин 30 минут тавина.
  2. Утсан махаа шоо дөрвөлжин хэрчинэ. Амтат чинжүүг таллан хуваагаад доторх үрийг цэвэрлэж угааж урт нарийхан хэрчинэ.
  3. Гурилаа сайн нухаад элдэнэ. Цаас дэвсэж бэлдсэн хэвэнд гурилаа дэвсэнэ. Шарах шүүгээг 200 хэмд халаана. Гурил дээрээ хэрчсэн мах, хан боргоцой, амтат чинжүү болон бяслагаа өрнө. 30 минут жигнэнэ. Гаргаад хэрчсэн ногоо дээгүүр нь цацаж болно.

ТВ7 хоног №22 /2013/

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment