Хан боргоцойтой бялуу

Home/Зөвлөгөө/Хан боргоцойтой бялуу

Хан боргоцойтой бялуу

pineapple-upside-down-cake-cutОРЦ:

  • 1 /4  шилэн аяга цөцгийн тос
  • 2 /3  шилэн аяга бор элсэн чихэр
  • 1 ш лаазалсан ханборгоцой
  • 2 ш өндөг
  • 9 ш ясгүй интоор
  • 3 /4 шилэн аяга элсэн чихэр
  • 3 /4 шилэн аяга гурил
  • 1 /8 цайны халбага давс
  • 2/1 цайны халбага хөөлгөгч нунтаг
  • Цөцгийтэй зайрмаг

ХИЙХ АРГА:

  1. Зуурмагны саванд гурил, хөөлгөгч нутаг, элсэн чихэр, сүү, өндөг болон 100 мл ханборгоцойн шүүс нэмж сайтар хутгана.
  2. Шарах шүүгээний тавиурыг халааж цөцгийн тосоо тавиад, дээр нь бор элсэн чихрээ бүгдийг нь асгана. Хэсэг хугацааны дараа цөцгийн тос бүрэн хайлсны дараа бор элсэн чихэртэйгээ хольж сайтар хутгаад, шарах шүүгээний тавцангийн /эсвэл бялууны хэв/ ёроолыг жигд бүрхэнэ.
  3. Одоо ханборгоцойн зүсмэлүүдээ шарах шүүгээний тавцан дээр өрнө. Хүсвэл голдоо дугуй нүхтэй жимсний зүсмэлийг таллан хувааж болох юм. Жимсээ өрөхдөө өөрт таалагдах ямар ч хэлбэрээрөрж болно. Зүсмэлийн голын дугуй нүхэнд нэг ширхэг интоор жимс хийнэ.
  4. Ханборгоцойн зүсмэлээ өрж дууссан бол 5-8 минут амраасан зуурмагаа дээр нь хийж, 175 хэмд халаасан шарах шүүгээнд 45-50 минут жигнээрэй.
  5. Дараа нь бялуугаа гаргаж 4-5 минут хөргөөд хэвнээс нь эвтэйхэн салгаж, халуунаар нь хувааж таваглахдаа цөцгийтэй зайрмаг хамт тавиарай.

Ням гариг сэтгүүл №45 /2012/

2016-10-17T22:50:39+00:00 2012 оны 12-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment