Ханиад хүрсэн үед хориглох хүнс

//Ханиад хүрсэн үед хориглох хүнс

Ханиад хүрсэн үед хориглох хүнс

coughХоолны дуршил сайжрах нь өвчин эдгэрч буйн анхны шинж тэмдэг боловч дархлаа сул байх үед зарим бүтээгдэхүүний хэрэглээг багасгах болон татгалзах нь зүйтэй. Ханиад хүрсэн үед тахианы шөл нь биеийг шаардлагатай уургаар хангаж, салиархаг шүүрлийг багасгадаг боловч үүний хажуугаар шарсан төмс, колагаар даруулаад байвал шөлний ач тус үгүй болно. Ханиадтай байхад зарим нэгэн бүтээгдэхүүн эдгэрэлтийг удаашруулж, халдвартай тэмцэхэд садаа болдог. Тиймээс өөрийнхөө хоолны төрөлд сонголттой хандах хэрэгтэй. Дараахь зүйлсээс татгалзах шаардлагатай.

Архи

Архи нь судсыг агшааж нарийсгаснаар толгойн өвдөлтийг өдөөж биеийг усгүйжуулдаг.

Түргэн болон шарсан хоол

Өөх тос, давсаар баялаг гамбургер, чийзбургер, шарсан хоол нь сульдсан биед хэт их ачааллыг үзүүлдэг байна. Хоол боловсруулах систем нь  хэт их  хүчийг  зарах нь өвчинд нэрвэгдсэн биеийг  улам сулруулж, шаардлагатай амин дэм, эрдэс бодис дээрхи бүтээгдэхүүнд байхгүй тул загас, шувууны мах, төрөл бүрийн будаа, жимс, ногоог сонгох нь зүйтэй. Хоол боловсруулах эрхтэнд дийлэнх дархлааны эд эс байдгийг санах хэрэгтэй.

Сүүн бүтээгдэхүүн

Сүүний уурагнаас иммуноглобулин үүсдэг ба  халдварын эсрэг тэмцдэг  боловч өдөрт нэг аяга сүүнээс илүүг уух хэрэггүй гэж зөвлөж байна. Яагаад гэвэл сүүн бүтээгдэхүүн нь ханиадтай үед амьсгалын замын салстын шүүрэлийг ихэсгэдэг байна. Сүү, таргандаа чимх цагаан гааг нэмж хэрэглээрэй.

Жимсний шүүс

Савалгаатай шүүснүүд нь их хэмжээний сахар болон консервант агуулах тул бидэнд  ашиггүй төдийгүй дархлааг сулруулдаг. Ялангуяа сахар орлуулагч ашигласан шүүснүүдийг эмч нар хориглодог байна.

Жимс, ногоо

Гайхах хэрэггүй шүү! Өвчний үед боловсруулаагүй жимс, ногооны хэрэглээг багасгах нь зүйтэй.   Эдгээр нь эслэг эдээр баялаг ба ходоод гэдэсний ердийн үйл  ажиллагаанд хэрэгтэй боловч ядарч туйлдсан биенд боловсруулахад тун хэцүү  ба вирус, микробтой тэмцэхэд биенээс нэмэлт хүчийг шаарддаг байна.

Өвчний үед хоолны дуршил буурсан ч өлсөж болохгүй бөгөөд бага багаар, ойр ойрхон идэх хэрэгтэй болон шингэнийг ихээр уух шаардлагатай. Шингэнээ нөхөх нь амьсгалын замын салстыг чийгшүүлж өвчний шинж тэмдгийг  хөнгөрүүлдэг  байна.

Эх сурвалж: ubhealth.mn

2016-10-17T22:48:28+00:00 2014 оны 05-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment