Ханиад, томуунаас сэргийлцгээе !!!

//Ханиад, томуунаас сэргийлцгээе !!!

Ханиад, томуунаас сэргийлцгээе !!!

coldfluХүйтэн сэрүүний улиралд элдэв эм тариа хэрэглэхгүйгээр өөрийгөө халдвараас сэргийлэх боломжтой. Түвдийн уламжлалт анагаах ухаан нь өвчин тусахгүйн тулд өөрийгөө чийрэгжүүлэх ёстой гэж үздэг байна. Ийм арга нь дархлаанд халгүй, элэг бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй болно.

Зарим хүмүүс чийрэгжүүлэлт гэдгийг хүйтэн усанд орох, хүйтнээр бие организмаа чийрэгжүүлэх гэж ойлгодог. Гэтэл Түвдийн уламжлалт аргаас үзэхэд энэ арга нь хүн бүрт тэр тусмаа газар болон шороон махбодтой хүмүүст тохиромжгүй аж. Гадаах хүйтэн нь доторх хүйтэнд нөлөөлж, үүний улмаас зүрх судасны, уушигны астма, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчлөлд хүргэдэг байна.

Харин гал махбодтой хүмүүс төрөлхийн “халуун чанарын” байдаг тул ханиад томуу хүрэх нь бага гэнэ. Гэхдээ ийм хүмүүс 60-70 наснаас хойш үе мөчний өвчинд нэрвэгдэх, цус харвах, хорт хавдар өвчинд өртөмтгий болдог аж.

Чийрэгжүүлэлт нь олон төрлийн байна. Гагцхүү хүйтэн усаар төдийгүй нар, агаар, ус тэр бүү хэл хоол хүнс, өвс ургамал, бясалгал, халуун элс, чулуугаар ч чийрэгжиж болдог. Бид өөрсдийн амьдралын энерги, бие махбодоо удирдан захирах боломжтой. Ханиад томуунаас сэргийлэх хамгийн энгийн аргуудын нэг бол цэгэн массаж (иллэг) юм.

Ийм арга нь:

  • Насны хязгааргүй, жирэмсэн эмэгтэйчүүд болон харшилтай хүнд ч тохирдогоороо давуу талтай.
  • Цэгэн массаж хийснээр бие организмд биологийн идэвхт бодис их хэмжээгээр боловсруулагддаг байна.
  • Чихний дэлбээ нь дотоод эрхтэн болон бие организмын бүх системтэй холбоотой. Чихний массажыг өдөрт 2-3 удаа хийнэ. Чихний дэлбээг бүхэлд нь хөнгөн илснээр эхэлнэ. Ингэснээр тааламжтай, халуун дулаан мэдрэмж төрнө.
  • Чихээ эхлээд эрхий хуруугаар, дараа нь бусад хуруугаар дарна. Чихний дэлбээний уян хатан байдал сайжрах нь эрүүл мэндийг бүхэлд нь бэхжүүлэхэд тустай.

gogo.mn-c

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment