Ханасан тосыг ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?

//Ханасан тосыг ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?

Ханасан тосыг ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?

sunflower-oilМонголчууд бидний ихэнх нь ханасан тосны хүчил ихтэй амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн давамгайлан хэрэглэдгээс болж зүрх судасны өвчин, тэр дундаа цусны даралт ихсэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс гэх мэт өвчнөөр залуугаасаа өвчилдөг.

Ханасан өөх тосыг:

  • Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 30 граммаас
  • Насанд хүрсэн эмэгтэй хүн хоногт 20 граммаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэх ёстой.

Хүүхдийн хувьд насан хүрэгчдээс харьцангуй бага хэмжээгээр хэрэглэх ёстой боловч таван нас хүртэлх хүүхдэд тослог багатай хоол хүнс тийм ч тохиромжтой биш гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Бидэнд өдөрт хичнээн хэмжээний ханасан өөх тостой хоол идсэнийгээ тооцох зав тэр бүр байдаггүй. Гэвч хоол хvнсээ зөв тохируулан хэрэглэхийн тулд хvнсний бvтээгдхvvнд агуулагдах өөх тосны хэмжээг харж, сонгож авах нь зөв юм.

Тэгснээрээ та, тэдгээр бүтээгдхүүнийг хэтрүүлэхгүй идэж болно. Үүний зэрэгцээ ямар бүтээгдхүүнд ханасан өөх тос их хэмжээгээр, ямарт нь бага хэмжээгээр агуулагддаг болохыг мэдсэнээр ханасан өөх тостой хоол хүнсийг худалдан авахгүй, зөв сонголт хийж чадна.

хүснэгт

Бүтээгдхүүний шошгон дээрээс ханасан өөх тосны хэмжээг мэдэж болно.

Импортоор орж ирсэн хүнсний бүтээгдхүүний шошгон дээрээс “saturates”, эсвэл ‘sat fat’ гэсэн үгийг харах хэрэгтэй. Энэ нь уг бүтээгдхүүнд ханасан өөх тос ямар хэмжээгээр агуулагдаж байгааг хэлж өгдөг.

Хэрэв 100 гр-д таван гр гэсэн байвал энэ нь их хэмжээтэй, хэрэв 100 гр-д 1,5 гэсэн байвал ханасан тос бага хэмжээгээр агуулагдсан байна гэж үздэг.

 Хэрэв уг үзүүлэлт энэ хэмжээсийн дунд байвал дундаж хэмжээтэй байна гэсэн үг юм.

 Шошгон дээр өнгөөр ялгах:

 

Зарим бүтээгдхүүний савлагааны нүүрэн хэсэгт уг бүтээгдхүүнд агуулагдах ханасан өөх тосны хэмжээг өнгөөр ялгаж өгсөн байдаг. Тухайн өнгөөр та уг бүтээгдхүүний 100 гр-д агуулагдаж буй ханасан өөх тос, чихэр, давсны хэмжээ /их, бага, дундаж/ ямар түвшинд байгааг түвэггүй мэдэх болно.

Улаан өнгө-өндөр түвшин

Шар өнгө-дундаж түвшин

Ногоон өнгө- доод түвшин

Хоол хүнсээ сонгохдоо аль болох амьтны гаралтай буюу ханасан өөх тос бага, ядаж дунд зэргийн хэмжээгээр агуулсныг нь сонгох хэрэгтэй. Мөн дэлгүүрт байгаа ижил төрлийн бүтээгдхүүний ханасан өөх тосны хэмжээг нь харьцуулан үзээд, ямар ялгаатай байгааг харж болно. Ингэснээрээ Та ханасан өөх тос бага агуулсан хүнсээ сонгож чадна.

ncdi.mn-c

2016-10-17T22:49:32+00:00 2013 оны 09-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment