Хамгийн чухал 10 хүнсний жагсаалт

Home/Зөвлөгөө/Хамгийн чухал 10 хүнсний жагсаалт

Хамгийн чухал 10 хүнсний жагсаалт

fresh foodsЗагасны мах, оливийн тос: 

Омега хүчлүүд арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулах шидтэй. Долоо хоногт ядаж нэг удаа загас идэж бай.

Сонгино, сармис: 

Ханиад томуунаас сэргийлэхийн сацуу хүхрээр баялаг тул залуужуулах үйлчилгээтэй.

Тод өнгийн жимс, ногоо: 

Ийм ногоонд хавдрын эсрэг антиоксидантууд илүү ихээр агуулагддаг.

Овъёос, гурвалжин будаа: 

Эдгээр нь бие организмыг хорт бодисоос цэвэрлэхэд тустай.

Шинэхэн жимс, ногоо: 

Шинэхэн жимс ногоонд хүнсний эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хүний биед ашигтай бактерийг үржүүлж хорт бодистой тэмцэхэд туслана.

Тараг: 

Ходоодны хэвийн үйл ажиллагааг хангана.

Амуу, үр тарианы талх: 

В бүлгийн амин дэм болон цинкээр баялаг тул арьс чанга, булбарай болох төдийгүй чийгшлээ удаан барьдаг.

Ургамлын гаралтай тос, самар, өндөг: 

Хуурайшсан арьсанд Е аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэгтэй тул эдгээрийг хүнсэндээ байлгахыг зөвлөе.

Хар чавга: 

Таны хүнсэнд байх ёстой л зүйлийн нэг. Өтгөн хатах, ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдох үед хар чавга танд тусална.

Бяслаг: 

Европ хатуу бяслаганд серотонин бодис бий. Энэхүү бодис нь хүнийг тайвшруулах, мэдрэлийн системийг хэвийн байлгах үйлчлэлтэй.

Эмч.мн

 

2016-10-17T22:48:38+00:00 2014 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment