Халуун ногоотой үхрийн жигнэсэн мах

//Халуун ногоотой үхрийн жигнэсэн мах

Халуун ногоотой үхрийн жигнэсэн мах

saqaxОрц:

  • үхрийн мах 1,2 кг /5 см орчим шоо дөрвөлжин хэрчинэ/
  • Цагаан лууван 150 гр /томхон хэрчиж буцалсан усанд дэвтээж таллан хуваана/
  • Мөөг 6 ш /хатаасан мөөг авч усанд дэвтээж таллан хуваана/
  • Хулуу ½ ш /том дөрвөлжин хэрчинэ/
  • Хатсан чинжүү 6 ш /халуун амттайгаас хатсаныг хэрэглэнэ/

Амтлагч :

  • Нунтаг улаан перец 3 том халбага
  • Кучужан 1 том халбага
  • Цуу 4 том халбага
  • Сахар 3 том халбага
  • Сахарын сироп 2 том халбага
  • Нухсан сармис 2 том халбага
  • Давс 1 жижиг халбага
  • Цагаан будааны вино 1 жижиг том халбага
  • Хоолны дарс 3 том халбага
  • Хар перец бага зэрэг

Хийх арга:

  1. Махаа буцалж байгаа усанд дүрээд авна. Өнгөн хэсэг нь болоход л болно. Цагаан лууван, хулуу, дөрвөлжилж хэрчээд тавгаа тойруулан дугуйлж засна. Савандаа ургамлын тос 1 том халбага хийж халуун чинжүүгээ хийж халуун амт нь мэдрэгдтэл хуурна.
  2. Халуун амттай болоод ирэхээр нь  мах амтлах  соусын талыг, ус 3 аяга хийж таглан дунд зэргийн галаар 30 мин буцалгана. 40 минутын дараа ногоо болон үлдсэн соусаа хийж дахин 20 минут болгоно.

Үхрийн махан хоолны нууц жорууд

2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment