Халуун ногоотой хоол байнга хэрэглэвэл бидний биед ямар нөлөөтэй вэ ? Ихэнх хүмүүс халуун ногоотой хоол муу гэж ярьдаг. Гэхдээ тохируулаад хэрэглэх нь бас сайн талтай гэнэ шүү. Харин үргэлж хэрэглэвэл хүний биед юу болох вэ гэдгийг энэхүү нийтлэлээрээ хүргэхээр шийдлээ.

Халуун ногоо хэрэглэснээр бидний биед юу болох вэ ?

Халуун ногоотой хоолыг тохируулан идэх нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны багийнхан 2004-2008 оны хооронд баримт нотолгоо цуглуулж, туршилт хийсний эцэст дүгнэлт гаргаж, халуун ногоотой хоолыг тохируулж идэж байхыг уриалсан билээ. Долоо хоногт 5-6 удаа халуун ногоотой хоол иддэг хүмүүс огт иддэггүй хүмүүсийг бодвол дархлаа сайтай байдаг аж.

Зарим халуун ногоонууд хүний биед хэрэгтэй, нэн чухал амин дэмүүдийг агуулж байдаг.

Халуун чинжүү /Улаан/

Хоол боловсруулах системийг дэмжиж, биеийг цэвэрлэх үйлчилгээтэй аж. Ханиад, томууг эмчилж, хоолойн өвдөлтийг намдаадаг.

Халуун чили

С витаминаар баялаг, Кали, манган, төмөр, магни гэх эрдэс бодисыг өөртөө агуулдаг. Мөн цусны даралтыг хянаж, тогтворжуулдаг байна.

Жалапено (jalapeno)

Энэхүү халуун ногоо нь мэдрэлийн системийг дэмжиж, санах ойг сайжруулдаг. “Альцгеймер өвчин” хүмүүсийг тус ногоог идэж байхыг зөвлөдөг байна.

Хар перец

Биед хэрэгцээтэй бодисыг агуулдаг. Ходоод гэдэсний ферментийн шүүрлийг нэмэгдүүлдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Антиоксидант, витаминаар баялаг.


Халуун ногоо огт иддэггүй, маш бага хэрэглэдэг хүмүүс уур уцаартай болж, амархан стресддэг байна. Харин тогтмол багахан халуун ногоотой хоол иддэг хүмүүсийн тухайд эрч хүчтэй байх төдийгүй зуурдын үхэл буюу зүрхний шигдээс, хорт хавдартай болох зэргээс холуур тойрч гардаг аж. 
Гэхдээ та халуун ногоог тохируулж хэрэглэх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мөн цээж хорсох, ходоодны өвчтэй, шархтай хүмүүс халуун ногооноос аль болох татгалзаж байх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь өвчнийг сэдрээх аюултай юм.