“Халуун” зуушны дармал

//“Халуун” зуушны дармал

“Халуун” зуушны дармал

01Орц : 2,5-3л дармал бэлтгэхэд :

  • Цэцэгт байцаа 1 кг
  • Амтат чинжүү 500 гр
  • Хулуу 1 кг
  • Сонгино 3 ш
  • Сармис 5 хумс
  • Нимбэг 2 ш
  • Тимьян эсвэл базиликины мөчир 3 ш
  • Лаврын навч 3 ш
  • Давсны уусмал бэлтгэхэд :
  • 9%-ийн уксус 125 мл
  • Элсэн чихэр 2 х/х
  • Давс 2 х/х

Хийх арга:

  1. Цэцэгт байцааг буталж салгана. Чинжүүг урт нарийхан, хулууг цагираг хэлбэртэй хэрчинэ. Сонгино сармисыг 4 хувааж хэрчинэ. Нимбэгийг цагираг хэлбэртэй хэрчинэ.
  2. Амтлагч ногоонуудыг жижиглэж хэрчинэ. Шилний ёроолд лаврын навчаа эхэлж хийгээд ногоонуудыг үелүүлж хийх бөгөөд үе бүрийн хооронд нимбэг, амтлагч ногоо хийж өгнө.
  3. Шилтэй ногоон дээр давсны уусмал хийж дүүргээд, халуунаар нь гүйцэд таглаж харанхуй газарт хадгална. Давсны уусмал бэлтгэхдээ: буцалж буй усанд давс, сахараа хийж уусгаад буцалмагц нь гал дээрээс гаргаж, уксусаа нэмж хийгээд бэлэн болно.
2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment