Халуун ба амтлагч ногоо

//Халуун ба амтлагч ногоо

Халуун ба амтлагч ногоо

Халуун ногоо анхилуун сайхан үнэртэй, хурц дарвигнуулсан амттай байх тул хоол хүнсний зүйлийн үнэр амтыг сайжруулахад өргөн ашигладаг. Тэжээллэг чанар байхгүй боловч бага зэрэг хийхэд хоол өвөрмөц сайхан үнэр амттай болгож, хооллох дур хүслийг нэмэгдүүлэн, ходоодны шүүсний ялгаралтыг идэвхижүүлэн, хоол боловсруулах үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг.

Зарим ургамлын бүтцийн хэсэг болох үр, жимс, цэцэг, навч, иш, үндэс, хальс, холтос зэрэг нь өвөрмөц амт үнэртэй байдаг. Эдгээр хэсэг нь төрөл бүрийн үнэрт нэгдэл агуулдаг онцлогтой. Үнэрт нэгдэлд дэгдэмхий эфирийн тос, дэгдэмхий бус химийн нэгдэл (алкалиод, гликозид г.м) багтана. Халуун ногоо, амтлагчийг маш бага хэмжээтэйгээр нэмэхэд бүтээгдэхүүний амт чанар эрс сайжирч, өвөрмөц үнэртэй болно. Энэ чанар нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрх, мэдрэл, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг тэтгэх, хоолны шингэц сайжруулах ч үүрэгтэй. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь хоол боловсруулах эрхтнүүдийг цочроож, муу нөлөө үзүүлж болохоос гадна халуун ногооны амтанд орж зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь яваандаа биеийн жин нэмэгдэж, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчинд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Ер нь гэдэс ходоод элэг цөс зүрх судасны зарим өвчний үед халуун ногоо хэрэглэхийг хориглодог. Халуун ногоо ус багатай учир чийг нилээд татамтгай, дэгдэмхий бодис агуулдаг тул битүү саванд ус чийгээс сайтар хамгаалж, хадгалах шаардлагатай. Халуун ба амтлагч ногоог үйлдвэрт цаасан хайрцаг, савтайгаар хүлээн авч хуурай, сэрүүн 5-15°С-ийн, 65-75%-ийн харьцангуй чийгтэй орчинд, агааржуулалт сайтай байранд хадгална.

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment