Халуун амттай Фриттата

Home/Зөвлөгөө/Халуун амттай Фриттата

Халуун амттай Фриттата

88Орц:

  • Өндөг 6 ш
  • Халуун амттай хиам 120 гр
  • Сүү 60 мл
  • Улаан лооль 1 ш
  • Нунтаг хар перец, давс

Хийх арга:

  1. Хиамыг хальслаад шоо дөрвөлжин хэрчиж, хайруулын тавганд хийгээд тосгүйгээр зөөлөн гал дээр 15 минут хуурна. Хуурах явцад ялгарсан тосыг өөр саванд хийж авна.
  2. Лоолийг хальслаад зөөлөн эдийг нь шоо дөрвөлжин хэрчинэ. Өндөг, сүү, давс, перецийг нийлүүлж хутгаад хиаман дээр хийж зөөлөн гал дээр шарна.
  3. Модон халбагаар хайруулын тавганд шарж буй өндөгний захыг нь болгоомжтой зөөлөн салгаж төв хэсэг рүү нь хумьж өгөх ба ингэхэд өндөгний шарагдаагүй хэсэг задарч бүрэн шарагдах болно.
  4. Үргэлжлүүлэн 3 минут шарна. Фриттата дээгүүр шоо дөрвөлжин хэрчсэн улаан лооль цацаж бага зэрэг шараад гал дээрэс гаргана.
2016-10-17T22:47:59+00:00 2014 оны 12-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment