Халуун амттай загасны мах

//Халуун амттай загасны мах

Халуун амттай загасны мах

fried fishОрц: 2 хүн

o   Загасны мах 400 гр

o   Гурил 2 х/х

o   Ургамлын тос 3 х/х

o   Цөцгийн тос 1 ц/х

o   Давс, хар перец

o   Чили сүмс

o   Шарсан төмс

o   Халуун перец

Хийх арга:

  1. Загасны махыг порцлон хэрчээд давс, перец цацаад, хуурай гурилд дүрж бүрээд ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд 2 талаар нь эргүүлж тойруулан 2-3 минут шарна.
  2. Шарсан загасны махыг цөцгийн тосоор тосолсон тэвшинд өрж тавиад 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 5-6 минут жигнэнэ.
  3. Бэлэн болсон загасны махыг таваглаад халуун перец дээгүүр нь цацаж шарсан төмс, чили сүмс дагуулж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:48:27+00:00 2014 оны 05-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment