ХАЛУУН АМТТАЙ ГАХАЙН ШАРСАН ХАВИРГА

Home/Зөвлөгөө/ХАЛУУН АМТТАЙ ГАХАЙН ШАРСАН ХАВИРГА

ХАЛУУН АМТТАЙ ГАХАЙН ШАРСАН ХАВИРГА

11-2012_sweet-and-spicy-pork-ribs_fboxnewОрц : /4 порц/

o   8 ш махтай гахайн хавирга

o   Кетчуп 1 х/х

o   Ургамлын тос

o   Улаан перец, давс

o   Хатаасан ногооны холимог

o   Цангисны сүмсэнд :

o   Цангисны шүүс 1 шилэн аяга

o   Крахмал 1 ц/х

o   Элсэн чихэр 1 ц/х

o   Жүрж болон мандарин 100 гр

Хийх арга :

  1. Хавиргануудыг тосонд гадаргууг нь шаргал хайрстай болтол нь шараад, кетчуп, давс, перец хатаасан ногоонуудыг нийлүүлж хутгасан хольцоор бүрж, битүү түрхэж өгөөд тэвшинд тавьж шарах шүүгээнд 170 хэмд 15-20 минут жигнэнэ.
  2. Цангисны сүмсийг бэлтгэхдээ: Хавирга шарсан хайруулын тавганд үлдсэн тосыг өөр саванд хийгээд дээр нь цангисны шүүсээ хийгээд элсэн чихэр, жүрж мандарин нэмж 5-7 минут зөөлөн гал дээр чанана. Буцалмагц нь усанд задалж зуурсан крахмал нэмжт хутгаад буцалгаж гал дээрээс гаргаж сүмсийг шүүнэ.
  3. Жигнэсэн хавиргыг таваглаад дээгүүр нь бэлтгэсэн сүмсээ дусааж амтлаад, хачирт нь агшаасан будаа дагуулж өгнө. Ширээнд өгөхдөө амтлагч ногоогоор чимэглэнэ.

 

2016-10-17T22:48:08+00:00 2014 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment