Халиар – Allium victorialis L-Longroot onion

//Халиар – Allium victorialis L-Longroot onion

Халиар – Allium victorialis L-Longroot onion

AlliumVictorialis2Хөвсгөл, Хэнтий, Монгол дагуурын уулархаг нутгийн ой ихтэй хэсэгт дэлгэрсэн, шулуун үндэстэй, олслог ширхэгтэй бараан хальсаар хучигдсан нарийн гонзгой сонгинолог булцуутай 30-50см өндөр, олон наст өвслөг ургамал.

Сонгинолог иш нь шомбон хэлбэртэй, торлог бүхий хүрэн бор хальстай, ягаан өнгөтэй цоор иштэй, толгой нь дугуй хэлбэртэй, цэцэг нь ногоовтор туяатай цагаан өнгөтэй, халиар, сармисны хурц үнэр ба амттай байдаг. Иш навчинд эфирийн тос, фитонцид, С аминдэм (0.73%) байдаг бол үндсэнд нь 50-100мг% С аминдэм агуулна. Ялангуяа С аминдэмээр маш баялаг амт сайтай.

Цэцэг үр жимс нь гараагүй байхад ёроолоор нь гараар зулгааж авах ч цэцэглэснээс хойш амархан моджиж хүнсэнд тохирохоо болино. Иймээс хүнсэнд даруй хэрэглэхгүй бол навч нь удалгүй муудаж шарлана, сармисны хурц үнэр, амттай хавар дөнгөж ургаж байхад нь түүж хэрэглэнэ.

6-р сарын эхээр эрт ургаж эхэлдэг тул бусад ногоо болоогүй байхад хүнсэнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Нян үхүүлэх чадал бүхий лицозин, фитонид, эфирийн тос агуулдаг сайхан амт, үнэртэй тул халиарыг төрөл бүрийн хоол болон хачирт хэрэглэнэ. Зарим нутагт халиарыг няцалж жижиглээд саванд хийж, архи нэрж спиртэн хандмалыг ч хийдэг.

Халиарыг ил агаарт буюу салхи сайн ордог дулаан байранд хатаахад тохиромжтой.

Ардын эмнэлэгт халиарыг хавар эрт навч нь гүйцэд ургасны дараа түүж чийг бам, ходоод гэдэсний хоол боловсруулалт муудах, гэдэс дүүрэх, гэдэсний атони, судас хатууралт өвчнийг эмчлэхэд голдуу ханд хэлбэрээр, заримдаа түүний шүүсийг ч хэрэглэнэ.

2016-10-17T22:50:22+00:00 2013 оны 02-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment