Халгай /Nettle/

//Халгай /Nettle/

Халгай /Nettle/

nettleХалгай нь Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсын бэл, хөндийд илүүтэй тааралдана. Энэ нь их төлөв уулсын хормой, хад чулууны ёроол, гол горхийн эрэг, орон байрны орчин тойронд ургана. Халгайнд байх С аминдэмийн агууламж нимбэг, үхрийн нүд, мэт жижиг жимснээс ахиу байх бол каротины хувьд шар луувангаас илүү байдаг байна. Залуу халгайны навчийг төрөл бүрийн хоол, зуушаас гадна хуушуур, буузны шанзанд хүртэл оруулна.

Иш хөндий нь дөрвөлжиндүү ногоон, доод хэсэг нь улаавтар, 1,8 метр хүртэл урт ургана. Навчис сарвуулаг, гүн цуулбар, 3-5 салбантай. Залаа багцэцэгтэй, цэцэг нь жижиг, салхиар тоос хүртэнэ.

Халгай нь байгалийн нөхцөлд үржил шимлэг, чийг сайтай газар ургана. Ургах хугацаа 120-130 хоног ба ургалтын эхний 30-40 хоногт соёо нь маш удаан торних тул хог ургамалд даруулах явдал бий. Манай улсад хоёр зүйл халгай голчлон тааралддаг. Эдгээр нь нарийн навчит халгай, олслиг халгай болно.

NettleStingersМаш нарийн өргөс нь түлэх мэт хатгаж, хатгуулсан газар нь хорсон загатнадаг. Үүнийг халгайд түлүүлэх гэж ярина. Халтай хатуу ч гэлээ халгай олон талын ач холбогдолтой ургамал. Намрын сүүлчээр халгайг хураан авч дараад хавар нь турж эцсэн малд өгөхөд дорхноо л тэнхрээд ирнэ.

Хаврын халгай ядаргаа арилгах ид шидтэй. Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед өргөн хэрэглэдэг. Зүрхний ажиллагаа, цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагджээ.

Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, найм хонуулаад сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. Хагас литр ийм ундааг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог.

nettlesТүүнчлэн ханиад хатгалгаанаас сэргийлэх, хүч тамираа сэлбэх үүднээс хүмүүс халгайг түүж янз бүрээр хатаадаг. 100 гр халгайн нунтгийг аяга усанд бүрж хандлаад өдөрт 2-3 удаа уух нь биеийн ядаргааг тайлж элдэв өвчнөөс сэргийлнэ.

Хүнсний 100 зүйл ногоо ба М.Цахир-с

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment