Хакка гоймонтой хоол хэрхэн хийх вэ?
Үндсэн мэдээлэл:
Бэлтгэх хугацаа: 15 минут
Болгох хугацаа: 10 минутаас хэтрэхгүй
Орц: 2 хүн
Найрлага:
- 1 уут Хакка гоймон /200гр/
- 4 ширхэг ногоон сонгино /хөндлөн зүссэн, цагаан болон ногоон хэсгийг салгана/
- Ягаан байцаа /1 аяга хэрчсэн байцаа/
- Аяганы ¼ хэмжээтэй хөлдөөсөн буурцаг
- Даржилсан чинжүү
- Дунд зэргийн хэмжээтэй лууванг нарийн хэрчсэн- 1 аяга
- 1-2 хумс сармис
- 1-2 халбага шар буурцгийн сүмс
- 1-2 халбага цагаан цуу
- 1 халбага чили соус /тухайн хүний сонирхлоос хамаарна/
- Давс, бусад өөрийн хүссэн амтлагч нэмж болно.
Тэмдэглэл:
Амтлагчуудаа хэрэглэхдээ бага багаар хийн өөрийн хүсэлдээ тааруулан нэмнэ. Мөн эрүүл мэндэд сайн учраас наранцэцгийн тос эсвэл оливын тос гоймонгоо чанаж байхдаа нэмж болно.
Хийх арга:
1-р алхам:
Гоймонгоо буцалсан усан хийн чанана. Дээр нь давс, тос хийнэ.
Алхам 2:
85-90% болгосны дараа хүйтэн усанд сойгоод уснаас нь гарган тавина.
Алхам 3:
Энэ хооронд пилеткэн дээрээ хайруулын тавганд тос хийн халаана. Бүх хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино, чинжүү, бацаа, лууван, шош гэх зэргийг хийн 2 минут орчим хуурна. Амархан түлэгдэх аюултай учир галаа зөөлнөөр тохируулах хэрэгтэй бөгөөд түлтэл нь шарж болохгүй.
Алхам4:
Ногоо зөөлөн идэхэд боломжтой болсон бол дээр нь гоймон, шарбуурцгийн соус, давс, цуу, чили соус, чинжүү зэргээ бүгдийн хийн холиод идэхэд бэлэн болгоно.
Эх сурвалж: http://chefinyou.com/
Leave A Comment