Хад жимс

//Хад жимс

Хад жимс

blackcurrant-photoХад жимс нь манай орны Хєвсгєл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол-Алтайн тойргуудад ойн дээд хэсэгт асга хад, гуу жалгын ирмэг, нарлаг газруудыг дагаж хэсэг хэсгээрээ 2-4 метр өндөр ургадаг. Жимсгэнэ нь дотроо үртэй, хар хүрэн өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, хуурай бодис өндөртэй жимсгэнэ юм. Цэцэглэлт нь 6 сард эхэлж 8 сард жимсгэнэ  бүрэн боловсорно.

Хадыг түүхэд хялбар боловч амт чанар, шүүсний хэмжээ бусад жимснээс бага байдгаараа ялгаатай. Жимс нь пектин их агуулсан байдаг тул хадгалалт тээвэрлэлт даадаг боловч голдуу хөлдөөж, хатааж, сахарлаж, хадгалах боловч компот чанамал үйлдвэрлэл мөн кисель, ундаа, бүржмэл, джем, дарс, шүүс үйлдвэрлэхээс гадна хүнсний будаг гаргаж нөөшилдөг.

Хад жимс нь Р, С аминдэм, сахар, антоциан, шим болон хурган чихний хүчил, пектин, гиликозид ихтэй боловч бусад жимснээс органик хүчил, эфирийн тос багатай байдгаараа онцлог. Ардын эмнэлэгт хадны шүүсийг хандлан ходоод гэдэсний үрэвсэл, хордлогын эсрэг шээс ба цөс ялгаруулалтыг нэмэгдүүлж төрөл бүрийн шарханд хэрэглэхээс гадна эмчилгээний журмаар сав бөөрөнд өргөн хэрэглэдэг. Хадны чанамал нь исгэлэн маш сайхан амттай байдаг тул гэрийн нөхцөлд ханд, шүүс, чанамал, дармал өргөн хийж хэрэглэдэг.

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:58+00:00 2013 оны 05-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment