Хад жимс – Ribes altissimum

Home/Зөвлөгөө/Хад жимс – Ribes altissimum

Хад жимс – Ribes altissimum

Хад жимс нь ойн ба ойт хээр, хээрийн бүсэнд орших ихэнх аймгуудын нутгаар өргөн тархсан, ойн дээд хэсэг асга, хадтай энгэр, ээвэр газруудаар хэсэг бүлгээрээ элбэг тохиолдох улаан хүрэн өнгөтэй холтостой 2-3м өндөр сөөгөнд ургадаг. Хүйтэн, ганд тэсвэртэй, хөрсний шаардлага багатай, үр, үндэс ишний салаа, гайзлуураар хялбархан үрждэг жижигхэн, ишгүй, мөлхдөг салаалсан үндэстэй ургамал.

Гурван салаа цуулбарлагдсан, дээд тал нь хар ногоон доод тал нь цайвар ногоог өнгийн 3-6 см урт навчтай зэвхийдүү улаан толбуудтай шар дэлбээтэй анхилуун үнэртэй жижигхэн цэцгүүд нь бөөгнөрч, залаа баг цэцэг үүсгэнэ. Шөнийн цагт буюу тэнгэр бүрхэгт навчаа хумина. Цэцэглэлт нь 6 сард явагдаж, улаан хүрэн, хар хүрэн буюу хар өнгийн амт, үнэр сайхантай жимс нь 8-р сард боловсорно.

Хад жимс нь:

Бөмбөлөг хэлбэртэй, цайвар өнгө бүхий хүрэн улаан, хар, хар хүрэн өнгөтэй, гарц өндөртэй боловч амт чанар нь тааруу байдгаараа бусад жимснээс ялгаатай.

Жимсгэнэ нь:

  • 20.7-40.7 мг% С аминдэм агуулагдах боловч органик хүчлийн агууламж багатай тул амтлаг чанар нь 1.90 хүрнэ.
  • C. B. A. P. аминдэм, чихэрлэг гликозид, органик хүчлүүд, сахар, нимбэг, алимны хүчил антоциан, шим болон хурган чихний хүчил, катехин, пектиний ба аргаах идээлэх, будах, азотлог бодис агуулагдана.

Монгол ардын эмнэлэгт жимсгэнийг хандлан, ходоод гэдэсний үрэвслийн үед суулгалт тогтоох ба уушигны өвчний үед хэрэглэнэ. Мөн үрэвсэл болон хордлогын эсрэг үйлчилгээ үзүүлж, шээс ба цөс ялгаралтыг нэмэгдүүлж, хоол боловсруулалтыг зохицуулан идээт шархыг сайн битүүрүүлнэ.

Хэрэглэх арга:

Хадыг хэвээр шууд идэхээс гадна, чанамал, шүүс ундаа, дарс гаргаж авах зэргээр хүнсэнд өргөн хэрэглэнэ. Навчийг нь ногоо давслахад хэрэглэх боломжтой. Чанамал нь исгэлэн, сайхан амттай боловч чанамлыг хийхэд жимсгэнээс их хэмжээний ус алдагдан хорчийж бүтээгдэхүүний гадаад байдал нь буурах боловч амт чанараар сайн юм. Төрөл бүрийн ургамлын өвчин болон хадгалалт, тээвэрлэлтэнд тэсвэртэй байдаг.

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment