Хадаг болон түүний үүсэл, гарал

//Хадаг болон түүний үүсэл, гарал

Хадаг болон түүний үүсэл, гарал

hadagХадаг хэмээх нэрийн утга

Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “ ”-харимж гэсэн утгатай үг юм. Чинисийн өчигт: “Хивт сум”, “Хивт тарвалага”, Хоёр загалын туужинд: “Хив татах ёс” гэсэн нэр томьёо гардаг. Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд хэв гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан. Иймд хадаг Энэтхэгт үүсч 13-р зууны үед Хятад, Төвдөөр дамжин монголд нэвтэрсэн бололтой. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн гэдэг.

Хадагны гарал үүсэл

Хадагний гарал үүслийн талаар олон янзын мэдээ байдаг. Ц. Гочоо “Монгол эдийн дээж хадаг” хэмээх номондоо “Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын ”Хонжин дэвтэр” гэдэгт тэмдэглэжээ. Уран бишүү гармаа МЭӨ 6-р зууны хүн болох тул хадгийг хийсэн он цагийг тоймлож болмоор байна.”гэж тэмдэглэжээ.  Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхэлэн гаргасан “сайн оюунт таалалийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт /ху 123/ Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг

Хадагний өнгө

Хадгийг түвдүүд хиргүй ариун цагаан сэтгэлийн билэгдэл болгон цагаан хадгийг түгээмэл хэрэглэдэг. Харин монголчууд цэнхэр хадгийг хэрэглэж байсан нь тэнгэрийн эд бараа гэж үздэг байсных бөгөөд мөн цалин цагаан мөнгөий өнгийг бэлэгдэж хамгийн түгээмэл хэрэглэж байсан гэдэг.

Түүнээс гадна:

  • бурхан шашны амирлуулах үйлийг бэлэгдсэн цагаан өнгө
  • дэлгэрүүлэх үйлийг бэлэгдсэн шар өнгө
  • эрхшээх үйлийг бэлэгдсэн улаан өнгө
  • номхотхох буюу хатуу үйлийг бэлэгдсэн хар хөх өнгө
  • түүний үйлсийг бүтээх ногоон өнгө зэрэг 5 өнгийн хадаг байдаг.

Цагаан өнгө.

Бурхан шашинд цагаан өнгө нь өвчин зовлон ад зэтгэрийг арилгах амирлуулахийг бэлэгддэг учир цагаан хадгийг амирлуулах үйл болон эмчээс эм залах гүрим засал хийлгэх, сэтгэлийн ариун цагаанийг илэрхийлж өргөдөг байна.
Шар өнгө.

Шар өнгө

Нас, буян, идээ эд, аривжуулах, хийморь лүндээ цог золбоо сэргээх зэрэг дэлгэрүүлэх үйлийг бэлэгддэг учир шар хадгийг ч мөн адил хаад, ноёд, лам багш дээдэс, эцэг, эх зэрэг хүндтэй хүмүүсд барина.

facebook.com/МБШДсургууль

2016-10-17T22:48:58+00:00 2014 оны 01-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment