Хав халуун цай унд уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг

//Хав халуун цай унд уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг

Хав халуун цай унд уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг

hot-tea (1)Иранийн эртэмтэд саяхан нэгэн судалгаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу ямар нэгэн аргаар цайгаа бүлээсгэж уудаг гэнэ.

Жил бүр улаан хоолойн рак буюу хорт хавдраар дэлхий даяар 500 мянган хүн амиа алддаг ажээ.Ийнхүү олон хүн улаан хоолойн хорт хавдар тусч байгаагийн гол шалтгаан нь архи тамхи хэрэглээнээс болж байгаа гэж эртэмтэд өгүүлж байна . Харин хоёрдогч эх үүсвэрээр хав халуун унд уух хэвшил нөлөөлж байна. Эртэмтэд нэг газар амьдардаг 570 гаруй хүнээс судалгаа авахад 300 гаруй нь улаан хоолойны хорт хавдар тусах магадлалтай хэмээн оношлогдсон бөгөөд бүгдээрээ л цайг халуунаар нь уух дуртай хүмүүс байсан аж. 65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг байна.Харин 70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ.

Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь дөрвөөс таван минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ.

Эмч.мн

2016-10-17T22:48:33+00:00 2014 оны 05-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment