Фритата хийх арга

//Фритата хийх арга

Фритата хийх арга

65456Өндөгний шарыг идэх нь муу юу?

Өндөгний шар нь маш сайн D витамин, В12 витамин, селен бодис, холин бодисоор баялаг юм байна. Селен бол чиний тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ, харин Холин нь бодисын солилцоог идэвхжүүлнэ. Мөн цусанд бүрдүүлэх липопротейн нь өндөр нягтралын буюу хүмүүс энгийнээр сайн холестрин гэдэг, энэ нь зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг гэнэ. Ингээд зөв хооллолтын судлаач н. Алан Арагон хүн бүр өдөрт 2-3 өндөг шартай нь идэхийг зөвлөж байна.

Духовкоо 190 градус дээр тавиад халааж эхэлнэ. Дунд зэргийн бариулгүй хайруулын таваг аваад, 8 ширхэг өндөг хагалаад хийнэ. Дээр нь 200гр бууцай урж хийгээд, 120гр ямааны сүүгээр хийсэн бяслаг үйрүүлж цацна. Стаканы 1/3 ээр сүү хийгээд бүгдийг хутгана. Цайны халбаганы үзүүрээр нэг давс, хар ориг перец үйрүүлж хийнэ. Жаахан хутгаад духовкондоо хийж 20 минут байлгана. Ингээд болоо. Гаргаж ирээд заавад 10 минут хөргөнө. Үүнийг Грек Фритата гэнэ.

2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment