Франц жорын Багет пицца

//Франц жорын Багет пицца

Франц жорын Багет пицца

bagetОрц: 2 хүн

  • Багет талх 1 ш
  • Хиам 100 гр
  • Гахайн утсан мах 100 гр
  • Эрдэнэшиш 200 гр
  • Өргөст хэмх 30 гр
  • Амтат улаан чинжүү 5 гр
  • Амтат ногоон чинжүү 5 гр
  • Цагаан сонгино 10 гр
  • Ногоон сонгино 5 гр
  • Майонез 200 гр
  • Бяслаг 50 гр
  • Томат паст 50 гр
  • Давс, перец 1 чимх

Хийх арга:

  1. Гахайн утсан мах, хиам болон өргөст хэмх, улаан ногоон чинжүүг жижиг шоо дөрвөлжин, 2 төрлийн сонгиныг жижиглэн хэрчиж давс перецээр амтлан майонезтай хольж салат бэлтгэнэ.
  2. Багет талхыг голоор нь зүсч томат пастыг нимгэн түрхэж, амталж хутгасан салатыг багет талхан дээр тавина.
  3. Үүний дараа үрсэн бяслагыг бэлэн болсон багет пиццан дээр тавина.
  4. Шарах шүүгээг 350 градуст халааж, урьдчилж бэлдсэн багет пиццаг 3 минут шарж бэлэн болгоно.

Гэр гэртээ тогооч №09 /2013/

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment