Фибрин агуулсан хүнсний бүтээгдэхүүний ач тус

//Фибрин агуулсан хүнсний бүтээгдэхүүний ач тус

Фибрин агуулсан хүнсний бүтээгдэхүүний ач тус

Фибрин нь дараах хэсгүүдээс бүрддэг:
Үүнд: целлулоз, гемицеллулоз, пектин, каучук, лигнин, алгины хүчил, карраженанс /carrageenans/, цардуул зэрэг орно.

Фибринийг Insoluble болон Soluble гэж 2 ангилна.

Insoluble /уусдаггүй/ фибринд: целлулоз, лигнин, гемицеллулоз,

Soluble /уусдаг/ фибинд: гемицеллулоз, глуканс, пектин, каучук, далайн замагны фибрин

Бие мах бод дах үүрэг:

Insoluble:

  • Нарийн гэдсээр дамжих үйлийг дэмжиж бүдүүн гэдсэн дэх ферментийн үйлийг өдөөснөөр өтгөний ялгаралтыг сайжруулдаг.
  • Фибрин нь өтгөн хаталтын эсрэг үйлчилдэг.

Soluble:

  • Цусны холестериныг бууруулна
  • Хоол идсэний дараа гликеми болон инсулинеми болохыг бууруулна.

Хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүн дэх агууламж (Source: Ciqual)

Фибрин өндөр агуулагдаг хүнсний бүтээгдэхүүн

г/100г

Хатаасан хар чавга 15-16
Хатаасан чангаанз 13.7
Овьёосны гурил, шарсан төмс/чипс 10
Чанасан артишок 9.4
Чанасан улаан шош, чанасан тогос, газрын самар, чанасан цагаан шош 8-9
Чанасан зэвэг гарам ургамал, хуурай нандин чавга, хар үхрийн нүд, буталж хийгээгүй тариан талх 7-8
Бөөрөлзгөнө, үзэм, чанасан тэжээлийн шош, яншуй, вандуй, шошго 6-7
Ерусалим артишок, лаазалсан шош, 5
Эрдэнэ шиш, чанасан вандуй, Brussels sprouts, хатаасан талх, оливын тос, амуу буудай 4-5
Чанасан төмс, багваахай цэцэг, ногоон гоньд, чанасан спинач, Чанасан ногоон /Франц/ шош, урт нарийн франц талх 3-4
Чанасан ногоон байцаа, чанасан брокколи, чанасан жууцай, чанасан өнгөт байцаа, крессны түүхий эд, бөөрөнхий мөөг, цикорийн түүхий эд, лаазалсан эрдэнэ шиш, чанасан манжин, чанасан чэс ногоо, 2-3

Өдрийн хэрэглэх тун:

Албан ёсоор гаргасан хэмжээ байхгүй. Гэхдээ хамгийн багадаа 25г-ийг өдөрт хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг.

Илүүдэл гэж байх уу?

Фибрин илүүдвэл ямар нэгэн хор нөлөө гэж байхгүй. Харин өтгөн хаталтын эсрэг нөлөөлдөг учир өтгөнийг хэт шингэрүүлж магадгүй гүйлгэж болно

Сул тал:

Зарим фибрины хэлбэрүүд шингэц муутай байдаг бөгөөд харшилтай хүнд нарийн гэдсийг цочроож болно. Гэхдээ жимс жимсгэнэ болон чанасан зөөлөн болгосон фибринтэй хүнсний бүтээгдэхүүн идэх нь илүү шингэц сайтай байдаг.

 

Эх сурвалж: http://www.fondation-louisbonduelle.org

2016-10-17T22:51:13+00:00 2012 оны 05-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment