Уураг гэж юу вэ?

//Уураг гэж юу вэ?

Уураг гэж юу вэ?

Уураг гэдэг нь өндөр молекулт, коллоид шинжтэй, азотот нэгдэл болно. Ургамал, амьтдын эсийн бүрэлдэхүүнд уураг зайлшгүй оролцоно.

Уургийг бүрэлдүүлэгч үндсэн бодис нь аминхүчлүүд юм. Амин хүчлүүдийн нэгдлийг полипептид гэдэг. Полипепидийн хэлхээ нь уургийн молекулын суурь болно. Энэхүү полипепидийн хэлхээ гол төлөв мушгиа хэлбэртэй байна. Уургийг бүрэлдүүлэгч амин хүчлүүдийг орлогдох, үл орлогдох гэж ангилна.

Төрөл бүрийн хүнсний зүйлийн дотроос мах, цагаан идээ, өндөг, үр тариа, буурцагт ургамал, загасанд уураг элбэг байдаг.

Уургийн найрлагын хувьд энгийн ба нийлмэл уураг гэж хоёр хуваана. Энгийн уургийг протейн, нийлмэл уургийг протейд гэж нэрлэдэг. Энгийн уураг нь зөвхөн амин хүчлүүдээс тогтсон байх бөгөөд нийлмэл уураг нь амины хүчлүүдээс гадна уургийн биш бусад нэгдлүүдийг агуулсан байна.

Хүнсний бүтээгдэхүүнд уураг хүрэлцэхүйц байх нь бие махбодын хэвийн ажиллагааг хангана. Хүний бие махбодь өдөр тутам тодорхой хэмжээний уургийг шаардах бөгөөд түүнийг хоол тэжээлээр дамжуулан авна.

Уурийн нөлөөлөл:

Уураг нь байнга өсч хөгжиж байгаа хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээгээр биеийн эсэргүүцлийг хэвийн хэмжээнд байлгаж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоол хүнсний найрлагад уургийн бодис хангалтгүй байх нь зөвхөн биеийн эсэргүүцэл сулрах төдийгүй, бодисын солилцооны гүнзгий хямрал үүсч, ялангуяа бага насны хүүхдийн өсөлт нь удаашрах буюу зогсонги байдалд орох, эцэж турах, бие махбодь ерөнхийдөө сульдан доройтох зэрэг шинж тэмдгүүд үзэгдэнэ. Биеийн ба оюуны хүнд хүчир ажил хийхэд уураг төдий чинээ ихээр шаардагдана.

Янз бүрийн хүнсний зүйлүүдэд байгаа уураг нь найрлага ба чанараараа харилцан адилгүй учраас нэг төрлийн хүнсний зүйлийг удаан хугацаагаар дагнан хэрэглэвэл бие махбодид шаардагдах бүх төрлийн уургийн хэрэгцээг хангаж чадахгүй. 

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 09-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment