Уураг бөсгөх

Home/Зөвлөгөө/Уураг бөсгөх

Уураг бөсгөх

High-Protein-FoodsТөллөсөн малын дэлэнг шувтрахад маш өтгөн шар сүү гарна. Үүнийг манай орны ихэнх нутагт мал жилбэтэй төллөлөө гэж ярьдаг. Энэ өтгөн шар сүүний гарц нэгээс хоёр хоногт элбэгших бөгөөд үүнийг уураг гэнэ.

Уураг нь хүний биед шим тэжээл бүхий амин дэмээр баян тул малчид хаврын хатууд уураг бөсгөж айл хотлыхондоо амсуулж тэр жилийн цагаан идээний дээж гэж маш хүндтэй ханддаг.

Уургийг бөсгөхдөө цэвэр төмөр буюу паалантай саванд уургаа хийж таглаад буцалж байгаа усанд суулгаж хориос гучин минут буцалгаад элгэн тараг шиг болохоор нь гаргаж хөргөж байгаад бялууны адил хутгаар зүсэж иднэ.

2016-10-17T22:48:59+00:00 2014 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment