Усан үзэмтэй бин

/, Хоолны жор/Усан үзэмтэй бин

Усан үзэмтэй бин

Усан үзэмтэй бин

Prep Time15 mins
Cook Time10 mins
Total Time25 mins
Course: Өглөөний цай
Servings: 2 хүн

Ingredients

  • 1 атга Усан үзэм
  • 1 ш Гүзээлзгэнэ
  • 2 ш Жимс
  • 4 ш Үзэм
  • 100 г Цөцгий
  • 290 мл Сүү
  • 1 ш Өндөг
  • 110 г Гурил
  • 110 г Элсэн чихэр
  • 5 г Давс
  • 30 г Ургамлын тос

Instructions

  • Зуурмаг бэлтгэхдээ гурилаа шигшээд, давс, элсэн чихэр, өндөг, тосоо нийлүүлж зуурна. Хайруулын тавгаа гал дээр тавиад бага зэрэг ургамлын тос хийж дунд зэргийн гал дээр халаана.Тос хайруулын тавагны ёроолыг бүрэн бүрхсэн байхын тулд тостой тавгаа бага зэрэг хөдөлгөж тосыг нь жигд тарааж өгнө.
  • Зуурмагаа хутгаад, хайруулын тавгандаа порцлон хийж, бин тус бүрийг 2 талаар нь эргүүлэн хүрэн шаргал болтол нь тус бүр 1-2 минут хайрч болгоно. Хайрсан бингээ тавган дээр овоолон тавьж ширээнд өгтлөө халуунаар нь байлгана.
  • Бинг дугуйлан зүсэж чих хэлбэртэй болгож,усан үзмээрээ нүүр хийж өрж тавина.Цөцгийг миксерээр хутгаад,крем шахагч уутанд хийж малгай нүдний хэсэг байхаар шахаж тавина.
  • Үзмийг нүд болгож, гүзээлзгэнийг таллаж хэрчээд ам болгож, жимсээр хамар болгож тавиад ширээнд өгнө.

2017-01-26T14:36:44+08:002016 оны 12-р сарын 09|Зөвлөгөө, Хоолны жор|

Leave A Comment