Усан үзэмийн ач тус

Home/Зөвлөгөө/Усан үзэмийн ач тус

Усан үзэмийн ач тус

Усан үзэм нь дулаан орчин шаарддаг олон наст өвслөг ургамлын жимсгэнэ юм. Усан үзмийн хонгорцог гол ишинд сагсайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэж, хальс, зөөлөн сайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэнэ. Усан үзэм нь хальс, зөөлөн эд, үр гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Харин кишмиш сортын  жимс нь үргүй байна. Хальс нь хоёр давхаргатай байдаг.

Хонгорцогийг нягт, сэвсгэр гэж ангилна. Сэвсгэр хонгорцогтой усан үзэм савлахад тохиромжтой, механик гэмтэлд өртөх нь бага байна.

Хонгорцгийг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж ялгана. Жимсгэнийг нь 20мм-ээс илүү голчтой бол том, 16-20мм бол дунд, 16мм-ээс бага бол жижиг гэж ангилна. Өнгө сортоосоо хамааран ягаан, хар хөх, ногоог байдаг.

Найрлага:

Усан үзэмд дунджаар ус 80.2%, саахар 16%, хүчил 0.6%, пектинт бодис 0.25%, ислэг 0.6%, эрдэс бодис 0.4% агуулагдана. Нийт саахарын 98-99%-ийг глюкоз, фруктоз эзэлдэг байна. Жимсэнд: сахар, С. В-ийн бүлгийн аминдэм, хальсанд: будагч ба идээлэх бодис, эфирийн тос, үрэнд: нь өөх тос, идээлэх бодис тус тус агуулагдана.

Усан үзмийн ампелографийн бүх сортыг аж ахуйд ашиглах байдлаар нь нийтийн хэрэглээний, дарсны, хатаасан жимсний гэж 3 бүлэгт хуваадаг.

Нийтийн хэрэгцээний сортын усан үзэм хүчил багатай, саахараар дунд зэрэг -15-20%, аятайхан чихэрлэг амттай, шүүслэг том жимсгэнэтэй, нягт зузаан хальстай байна. Энэ сорт хадгалалт, тээвэрлэлтийн аяыг сайн даадаг. Ардын эмчилгээнд хатаасан усан үзмийг луувангийн шүүсээр хийсэн соктой хольж ханиад хүрсэн үед хэрэглэх төдийгүй үр нь шээс хөөх, навч нь хоолой сөөх, ангина өвдөх үед эрт дээр үеэс хэрэглэдэг байжээ.

Хар бараан өнгийн изобелла төрлийн усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед  хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг.

Хүч тамир муудах, цус багадах, мэдрэлийн системийн хэвийн хэмжээ алдагдах, бодисын солилцооны хэмнэл алдагдах, хоол боловсруулах системийн хямралын үед хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой.

 

2016-10-17T22:51:04+00:00 2012 оны 08-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment