Урт ногоон сонгино тарьцгаая

Home/Зөвлөгөө/Урт ногоон сонгино тарьцгаая

Урт ногоон сонгино тарьцгаая


green-onion
Төрөл бүрийн амин дэм, тэжээлийн бодисоор байлаг, 50 хэмийн хүйтнийг даах чадвартай, үр цацсанаас хойш 3-4 жил дараалан ургуулж, ногоон цоорыг нь авч ашиглаж болдог, олон наст ургамал бол урт ногоон сонгино юм.

Үрийг 14-20 хоног усанд дэвтээж, хатааж бэлтгээд  5 сарын сүүлчээс эхлэн 8 сарыг дуустал хугацаанд эгнээ хооронд 15 см зайтайгаар 2-3 см гүнд тарина. Тарих хөрсийг эрдэс бордоогоор сайжруулж өгөх хэрэгтэй. Ургалтын хугацаанд 6-7 удаа усална.

Эхний жилд ургац авахгүй. Намар 10-15 см өндөр болсон үед нь тайрч хүнсэнд хэрэглэнэ. Хамгийн сүүлчийн тайралтыг 8 сарын 5-наас хэтрүүлж болохгүй. Орой тайрвал өвөлжих чадвар нь доройтож, хавар сэргэн ургах чадваргүй болно.

Төрөл бүрийн хоолны жорууд З.Алтанод /2012/

2016-10-17T22:49:58+00:00 2013 оны 05-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment