Ургамал тарьж ургуулахын ач холбогдол

//Ургамал тарьж ургуулахын ач холбогдол

Ургамал тарьж ургуулахын ач холбогдол

Ургамал нь агаарын найрлага дахь хорт хий, утаа тоос зэргийг шүүж агаарыг цэвэрлэх, дуу чимээг саатуулан хамгаалах өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг төдийгүй нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулдаг учир хүний амьдралын салшгүй орчин болдог билээ.

Хүний сэтгэл санааг сэргээж тайван болгох төдийгүй хөдөлмөрлөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө.

Тасалгааны ургамлын арчилгаа төвөгтэй биш юм. Түүнийг тогтмол (их биш) усалж,  навчийг үе үе арчин цэвэрлэж, шороог жилд нэг удаа сольж, түүнд бага зэрэг микро бордоог хийхэд л болно. Тасалгаанд цэцэг байх нь маш сайн бөгөөд орон сууцыг чимэглэн өнгө оруулж, ая тохитой болно. Түүнээс гадна өрөөн доторх агаарын чийгийг тохируулж, ялангуяа төвийн халаалттай байранд өдрийн туршид нүүрсхүчлийг хүчтэй шингээж, хүчилтөрөгчийг ихээхэн ялгаруулан, навчин дээр тоосыг хуримтлуулан агаарыг цэвэршүүлдэг тул тун чухал юм.

Зуны улиралд наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халах, түлэгдэхээс хамгаалахын тулд нарны тусгалаас хол тавих хэрэгтэй. Харин наранд дуртай кактус мэтийн цэцэгнээс бусдыг нь сүүдэрлэх шаардлагатай боловч зайлшгүй хэрэгтэй гэрлийг нь хаах хэрэггүй.

Тасалгааныхаа цэцгийг услахаа мартуузай!

Ургамлын өсөлт, хөгжилтөнд зөв услах нь онцгой чухал үүрэгтэй байдаг. Үүний тулд жижигхэн цорготой шүршүүрээр ургамлын навчинд нь ус хүргэхгүйгээр болгоомжтой шүрших хэрэгтэй. Ургамлыг өвлийн улиралд багавтар услах ба хавар ургалт идэвхжих үед усалгааг нэмэгдүүлнэ. Үүний тулд шороог нэвчтэл норгох ба усыг бага багаар аажуу гоожуулах хэрэгтэй.

Ургамлыг бага багаар услалгүй хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг. Тасалгааны цэцгийг бага зэрэг чихэрлэг усаар усалж байвал нялх, шинэ өнгөтэй болгож болно. Цас, борооны бүлээсгэсэн ус онцгой ач холбогдолтой байдаг. 

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 07-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment