Унгар гуляш

//Унгар гуляш

Унгар гуляш

  1. zurag14Хонь, үхэр болон гахайн хальсгүй махыг 20-30 граммаар адил хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчиж давс, перецээр амтлан 1-1,5 см-ээс зузаангүй давхарлаж 150-160 градус хүртэл халаасан цөцгийн тостой ширмэн дээр хайруулд шаргалттал хутгаж хуурна.
  2. Хөшиглөсөн сонгиноо хийж махан дээрээ гурил цацаад бага зэрэг хуурна. Энэ нь махны уураг, эрдсийн давс, тэжээллэг бодисыг алдуулахгүй сайн талтай. Бэлэн болсон махыг гүнзгий ёроолтой саванд хийж, яс махны шөл буюу усны аль нэгийг тохируулан хийж, 1-2 ширхэг лаврын навч, улаан лооль нэмээд саваа таглан зөөлөвтөр гал дээр 30-40 минут жигнэнэ.
  3. Идэхийн өмнө цөцгий хийвэл бүр сайхан болно. Ширүүн гал дээр буцалгавал амт чанараа алдаж, мах ногоонд байгаа витамин тэжээллэг бодис ууршиж, шүүсгүй болох нь бий. Чанасан, шарсан төмс буюу агшаасан будаа зэргээр хачирлаж, жижиглэн хэрчсэн ногоон сонгино хийнэ.

2016-08-28T12:34:47+00:00 2016 оны 08-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment