Улаан чинжүү цусны даралт зохицуулдаг

Home/Зөвлөгөө/Улаан чинжүү цусны даралт зохицуулдаг

Улаан чинжүү цусны даралт зохицуулдаг

paprikaУлаан чинжүү нь нимбэгнээс тав дахин илүү С витамин агуулдагийг эрдэмтэд тогтоожээ. Мөн улаан чинжүү нь цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй “Р” витамин агуулдаг. Унгарын эмч нар улаан чинжүүг удаан хэрэглэсний үр дүнд хүмүүсийн дунд зүрхний өвчин, судасны хатуурал, шигдээс өвчин бага гэж нотлогджээ. Хятад байцааг наранд хатаагаад нэгээс гурван жил хадгалж байгаад усанд буцалган шүүсийг нь уухад элэгний үйл ажиллагаа илт сайжирч цөс хөөдөг. Улаан лоолийг байнга хэрэглэхэд хоолны шингэц сайжирч, цус төлжүүлэх чадвартай. Түүний бүтэц сахар, органик хүчил, натри  калийн давс, С аминдэм агуулагддаг.  Дээрх амтлагчтай хоол идэхэд шүлс их ялгарч, хоол сайн боловсорч ферментийн хэмжээ нэмэгддэгийг олон судлаач ажиглажээ. Энэхүү амтлагч нь хоолонд байдаг олон чухал тэжээллэг бодисыг сайн боловсруулахад нөлөөлдөг байна.

Сармис, улаан чинжүү нь элдэв нянд антибиотик шиг үйлчилнэ.  Сармисны тосонд байх граммыг мянга хуваасны нэгтэй тэнцэх идэвхитэй бодис 25 нэгж пенциллинтэй тэнцдэг. Сармис нь олон өвчинд түүний дотор цусны даралт ихсэх, нойргүй болох үед хэрэглэхэд үр дүнтэй. Антибиотиктой төстэй үйлчилгээтэй сармис, улаан чинжүү нь зүрхний өвчтэй хүнд сайнаар нөлөөлнө. Зүрхэнд хэсгийн сайн үйлчилсэн хэсэг нь шээсээр дамжин гадагш гардаг учир шээсний замын халдварыг эмчлэхэд давхар хэрэглэдэг. Мөн та хоолондоо өдөр 2-4 хумс сармис тогтмол хэрэглэснээр биеийн жинг тогтмол барьж, биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулдаг гайхалтай шидтэн гэдгийг Шинэ Зеландын эрдэмтэд саяхан олж нээжээ.

2016-10-17T22:50:11+00:00 2013 оны 03-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment