Улаан сонгины дармал

//Улаан сонгины дармал

Улаан сонгины дармал

pickled red onionОрц:

  • Улаан сонгино 2 кг
  • Сармис 4 хумс
  • Ургамлын тос 50 мл
  • Элсэн чихэр 150 гр
  • Улаан дарс 750 мл
  • Улаан дарсны уксус 100 мл
  • Давс

Хийх арга:

  1. Сонгино, сармисыг хальсалж цэвэрлээд, сонгиныг тал цагираг, сармисыг нимгэн хавтгай тус тус хэрчинэ.
  2. Том хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад сонгино сармисыг тос бүхэлд нь бүрхтэл сайтар хутгах бөгөөд дээр нь элсэн чихэр, давс нэмээд дунд зэргийн гал дээр таглахгүйгээр 50 минут үе үе хутгаж хуурна.
  3. Дээр нь дарс, уксус нэмж хийгээд хүчтэй гал дээр таглахгүйгээр 30 минут тасралтгүй хутгаж буцалгана.
  4. Дараа нь гал дээрээс гаргаж хөргөөд ариутгасан шилэнд хийж таглаад сэрүүн газарт тавьж хадгална.

Гэр гэртээ тогооч №09 /2013/

2016-10-17T22:49:32+00:00 2013 оны 09-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment