Улаан лооль

Home/Зөвлөгөө/Улаан лооль

Улаан лооль

69Өл шим, ашиг тус

Лоолинд сахар 4%, амин хүчил 0.5%, кали, натрийн эрдэс давс 0,9% байна. Улаан өнгөтэй лоолинд С аминдэм 40 мг% хүртэл, каротин 2 мг% байдаг. Улаан лооль нь В, С, Р аминдэм, каротинаар баялаг ногоо юм.

Цусны даралттай, бөөрний өвчтэй хүмүүсийн эмчилгээнд тустай, бас түүнд агуулагддаг зарим бодис зүрх судсыг хамгаалдаг, элэгний үрэвссэн эд, эсийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хавдар, өмөн үү өвчнөөс сэргийлж, холестриныг бууруулдаг. АНУ-ын эрдэмтэд улаан лооль нь түрүү булчирхайн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй болохыг тодорхойлсон бөгөөд энэ нь улаан лоолинд харьцангуй их хэмжээгээр агуулагддаг ликопин гэдэг бодисын агууламжтай холбоотой ажээ. Лооль идэхэд хоолны шингэц сайжрахаас гадна гэдэс цэвэршдэг. Улаан лоолийг байнга хэрэглэж байвал хөгшрөхгүй, арьсны өнгө сайжирдаг байна.

Төрөл бүрийн зууш, шанцай, шөлтэй болон үндсэн хоол, хачир, шүүс, ундаа байдлаар хэрэглэнэ. Улаан лоолийг давслах, цуужуулах аргаар боловсруулж нөөшилнө. Томат, кетчуп зэргийн түүхий эд болно.

2016-10-17T22:47:31+00:00 2015 оны 03-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment