Улаан лооль, моцареллатай мини – ПИЦЦА

  • Дрожж 20 гр
  • Элсэн чихэр 25 гр
  • Гурил 400 гр
  • Цөцгий 300 гр
  • Давс 10 гр
  • Перец
  • Хачирт: улаан лооль 10 ш
  • Бөөрөнхий моцарелла бяслаг 80 гр
  • Маслин 100 гр
  • Базилика 1 бут
  1. Зуурмагт: гурил, дрожжи, элсэн чихэр, давсыг нийлүүлээд дээр нь 250 мл орчим бүлээн ус хийж зуурна. Зуурмагийг бүтээгээд дулаан газарт 1 цаг тавина. Цагийн дараа зуурмагийг хэсэг нухаад дахин бүтээж хөөлгөхөөр 30-40 минут тавина.

  2. Тэвшин дээр зориулалтын цаас дэвсэнэ. Зуурмагийг 16 хэсэг болгож бөөрөнхийлөөд, тус бүрийг нь 3-5 мм зузаантай байхаар элдэнэ.

  3. Зуурмаг бүрт бага зэрэг цөцгий түрхэж өгөөд давс, перец цацна.

  4. 4. Хачир: улаан лоолийг нимгэн хавтгай хэрчээд, зуурмаг дээгүүр тарааж тавьж, дээгүүр нь хэрчсэн бяслаг болон маслиныг тарааж тавиад, бага зэрэг песто сүмс түрхэж, оливын тос шүршиж өгөөд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 8-12 минут жигнэнэ. Бэлэн болсон пиццаг базиликаар чимэглэнэ.