Улаан лооль даршлах

Home/Зөвлөгөө/Улаан лооль даршлах

Улаан лооль даршлах

pickled tomatoОрц:

  • Улаан лооль 1,5-2 кг
  • Интоор, хрен, үхрийн нүдний навч
  • Хатаасан гоньд
  • Сармис бүтэн
  • Хар перец бөөрөнхий 10-12 ш
  • Лаврын навч 3 ш
  • Элсэн чихэр 3 х/х
  • Давс
  • Уксусгы эссенц 1 х/х

Хийх арга:

  1. Амтлагч ногоонууд, сармис, бөөрөнхий хар перецийг ариутгаж бэлтгэсэн шилний ёроолд хийнэ. Дээрээс нь угаасан улаан лоолийг сайтар чигжиж хийнэ.
  2. 1,2 л халуун усанд элсэн чихэр, давс хийж уусгаад буцалгаж дараа нь шилтэй лооль дээр хийнэ. Шилийг таглаад 10 минут байлгана.
  3. Давс, чихрийн уусмалыг дахин сав руу хийж буцалгаад буцааж шилтэй лооль дээр хийнэ. Ийнхүү 3 удаа буцалгаж юүлээд, эцэст нь шилтэй ногоон дээр уксусны эссенц нэмж хийгээд гүйцэд таглаж шилний ёроолыг дээш харуулж тавиад дээгүүр нь зузаан алчуураар бүтээж хөргөнө. Хөрмөгц нь сэрүүн газарт шилжүүлэн хадгална.

 Гэр гэртээ тогооч №09 /2013/

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment