Улаан лооль даршлах

Home/Зөвлөгөө/Улаан лооль даршлах

Улаан лооль даршлах

tomatoОрц:

  • Лооль 2 кг

Уусмалд:

  • Давс 30 гр
  • Сахар 30 гр
  • Уксус /70%/ 10 гр
  • Ус 1 литр

Хийх арга:

  1. Лоолийг сонгохдоо хэт зөөлрөөгүй нэгэн жигд улаан өнгөтэй, болц гүйцсэн лооль байна. Ямар нэгэн гэмтэлгүй шинэ ургацын лооль байна.
  2. Лоолийн ишийг салгаж авна. Хүйтэн усанд угаагаад 5 минут сойно. Угаасан шил таглаагаа 5 минут жигнэж ариутгана.
  3. Ариутгасан шилэндээ орцын дагуу амтлагчуудаа бэлтгэж хийнэ. Амтлагч хийсэн шилэндээ угаасан лоолио савлана.
  4. Уусмал бэлтгэхдээ усаа буцалгаж 1 литр усанд давс 30 гр, сахар 30 гр, уксус /70%/ 10 гр-г хийж сайтар хутгаж найруулна.
  5. Найруулсан уусмалаа шилэнд савласан ногоон дээрээ хийнэ. Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглана.
  6. Буузны жигнүүр дээр тагласан ногоогоо тавьж 20 минут жигнэж ариутгана. Хэрэв шилтэй ногоо жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрнө.
  7. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж доош нь харуулж хөргөөнө.

Picture 002

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор, Ц.Төгсөө, 2007.

2016-10-17T22:49:28+00:00 2013 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment