Улаан лооль даршлах арга

//Улаан лооль даршлах арга

Улаан лооль даршлах арга

Лооль нь амт чанар сайтай тэжээллэг, шимт бодисоор баялаг, амархан шингэдэг үрт жимст ногоо юм. Лооль нь 4% сахар, 0.5% амин хүчил, 0.9% эрдэс давс, 40мг/% витамин С, 2мг/% каротин ба провитаминүүд, үл орлогдох амин хүчил, макро ба микро элементүүд ихээр агуулдаг.

Лоолинд байдаг хүчлүүд нь өвөрмөц онцгой, гойд амттай болгодог төдийгүй хоолны шингэцийг сайжруулж, дуршлыг сэргээн гэдэсний элдэв нянгийн өсөлтийг бууруулдаг, мөн эмчилгээний чанартай өргөн хэрэглээний хүнсний ногоо юм.

Лоолийг ил хөрсөнд буюу дулаан хүлэмжинд тарьж ургуулан жилийн турш хэрэглэх боловч, каротин нь жил, түүнээс илүү хугацаанд нөөшлөн хадгалагддаг тул ид ургацын үед их хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Лоолийг амархан мууддаг тул давсалж исгэх ба нухаш болгох, төрөл бүрийн нөөш болгон хэрэглэдэг.

Улаан лооль даршлах арга:

  1. Ногоо   сонгохдоо:  хэтэрхий зөөлрөөгүй нэгэн жигд улаан өнгөтэй, болц гүйцсэн лооль байна. Ямар нэгэн гэмтэлгүй шинэ ургацынх байна.
  2. Лоолийн ишийг салгаж авна.
  3. Хүйтэн усандугаагаад, 5 минут сойно.
  4. Угаасан шил, таглаагаа  5 минут жигнэж ариутгана.
  5. Ариутгасан   шилэндээ  орцын дагуу амтлагчуудаа бэлтгэж хийнэ.
  6. Амтлагч хийсэн шилэндээ угаасан лоолио савлана.
  7. Уусмал бэлтгэхдээ:      Усаа буцалгаж 1   литр усанд давс 30 гр, сахар 30 гр, уксус 70% 10 гр-ийг хийж сайтар хутгаж найруулна.
  8. Найруулсан уусмалаа савласан ногоон дээрээ хийнэ.
  9. Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглана.
  10. Буузны жигнүүр дээр тагласан   ногоогоо тавьж  20  минут жигнэж ариутгана. Хэрэв шилтэй ногоо жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрнө.
  11. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж, доош нь харуулж хөргөөнө.
2016-10-17T22:51:10+00:00 2012 оны 06-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment