Улаан лоольтой өндөгний салат

//Улаан лоольтой өндөгний салат

Улаан лоольтой өндөгний салат

tomato salatОрц:

  • Өндөг 2 ш
  • Хатуу бяслаг 50 гр
  • Цоохор майлзын үндэс 100 гр
  • Бөөрөнхий сонгины иш 1 ш
  • Улаан лооль 2 ш
  • Ногоон салатны навч 3-4ш
  • Майонез 3 х/х
  • Нунтаг хар перец, давс

Хийх арга:

  1. Өндөгийг сайтар чанаж гаргаад шууд хүйтэн усанд хйж хөргөнө. Дараа нь хальслаад  дугуй хэлбэртэй хэрчинэ. Хамгийн жижиг дугуйнууд, өндөгний зах хэсгүүдийг жижиг шоо хэлбэртэй хэрчээд хүнсний гялгар цаасаар бүтээгээд хажуу тийш тавина.
  2. Цоохор майлзны үндэс болон сонгиныг арилгаж шоо хэлбэртэй хэрчинэ. Улаан чинжүүг угааж үрийг авч хаяад шоо хэлбэртэй хэрчинэ.
  3. Шоо хэлбэртэй хэрчсэн ногоо болон өндөгийг майонез хольж перецээр амтлаад шаардлагатай бол жаахан давс хийнэ.
  4. Улаан лоолийг дугуй хэлбэртэй хэрчээд давс, перецээр амтална.
  5. Угааж хатаасан ногоон салатны навчнуудыг тавган дээр тавиад дээр нь улаан лооль өндөгийг ээлж ээлжээр тойруулан тавина. Голд нь ногоо, өндөгний салатыг шовойлгоно.
  6. Хатуу бяслагыг жижиг ширхэгтэй үрүүлд үрж салатан дээр цацна.

Info TV №215 /2013/

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment