Улаан лоольтой байцааны дармал

Home/Зөвлөгөө/Улаан лоольтой байцааны дармал

Улаан лоольтой байцааны дармал

Italian Green Tomato PicklesОрц:  2-2,5 л дармал бэлтгэхэд

  • Байцаа 1 кг
  • Гоньд 1 Багц
  • Улаан лооль 1 кг
  • Сонгино 1-2 ширхэг
  • Амтат чинжүү 2 ширхэг
  • Элсэн чихэр 4х/х
  • Давс 1 х/х
  • Уксус(6%-ийн) 250 мл
  • Анхилуун бөөрөнхий хар перец 5-6 ширхэг
  • Бөөрөнхий хар перец 5-6 ширхэг

Хийх арга:

  1. Байцааг урт нарийхан, лоолийг том томоор, чинжүүг урт нарийхан, сонгиныг жижиглэж тус тус хэрчээд бүх ногоогоо нийлүүлж давс нэмж хутгаад хонуулна.
  2. Маргааш нь ялгарсан ногооны шүүсийг өөр саванд юүлж аваад ногоон дээрээ жижиглэж хэрчсэн гоньд, элсэн чихэр, уксус нэмээд хольж хутгаад 10 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  3. Халуунаар нь шилэнд савлаад халуун шүүсийг нь дээр нь хийж таглаад 0,5 л-ийн шилтэй бол 20 минут тус тус жигнээд гүйцэд таглаж сэрүүн газар хадгална.
2016-10-17T22:48:06+00:00 2014 оны 10-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment