Улаан лоольтой байцааны дармал

//Улаан лоольтой байцааны дармал

Улаан лоольтой байцааны дармал

30Орц : 2-2,5л дармал бэлтгэхэд :

  • Байцаа 1 кг
  • Гоньд 1 багц
  • Улаан лооль 1 кг
  • Сонгино 1-2 ш
  • Амтат чинжүү 2 ш
  • Элсэн чихэр 4 х/х
  • Давс 1 х/х
  • Уксус (6%-ийн) 250 мл
  • Анхилуун бөөрөнхий хар перец 5-6 ш
  • Бөөрөнхий хар перец 5-6 ш

Хийх арга :

  1. Байцааг урт нарийхан, лоолийг том томоор, чинжүүг урт нарийхан, сонгиныг жижиглэж тус тус хэрчээд бүх ногоогоо нийлүүлж давс нэмж хутгаад хонуулна.
  2. Маргааш нь ялгарсан ногооны шүүсийг өөр саванд юүлж аваад ногоон дээрээ жижиглэж хэрчсэн гоньд, элсэн чихэр, уксус нэмээд хольж хутгаад 10 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  3. Шилэн саванд халуун шүүсийг нь дээр нь хийж таглаад 0,5л-ийн шилтэй бол 10 минут, 1л-ийн шилтэй бол 20 минут тус тус жигнээд гүйцэд таглаж сэрүүн газарт хадгална.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment