Улаан лоолийн хачиртай талх

//Улаан лоолийн хачиртай талх

Улаан лоолийн хачиртай талх

ОРЦ: (6 ш)talh

  • Талх 6 ш
  • Улаан лооль 2 ш
  • Ясгүй олив 1/3 шилэн аяга
  • Базилик
  • Ургамлын тос
  • Сармис 1 хумс
  • Давс
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Талхны хэрчмүүдийг 2 талаас нь шаргалттал нь сайтар халаасан ургамлын тосонд шарна.
  2. Лоолийг жижиг шоо хэлбэртэй хэрчинэ. Лоолийг хальсалж хэрэглэвэл хачир зөөлөн амттай болно. Хялбархан хальслахын тулд халуун усанд лоолио дүүргээд авах хэрэгтэй.
  3. Олив болон сармисыг мөн жижиглэж хэрчинэ.
  4. Лооль олив сармис амтлагч ногоонуудыг нийлүүлж хутгаад давс, перецээр амтална.
  5. Шарсан талхан дээр бэлтгэсэн хачраа овоолон тавина.
  6. Уг хачиртай талхыг халуунаар нь ширээнд өгөх бөгөөд сармисыг жижиглэж хэрчилгүйгээр шүүсийг нь талханд түрхэж өгч болно.

2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 08-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment