Улаан лоолийн ач тус

//Улаан лоолийн ач тус

Улаан лоолийн ач тус

Улаан лооль

   Улаан лоолийг дулааны боловсруулалтад оруулсны дараа ликопений бие махбодод шингэх хэмжээ нь нэмэгддэг. Түүхий улаан лоольтой харьцуулахад түүний нухшинд 4 дахин их ликопен агуулагдана. Иймээс улаан лоолийг шөлтэй хоол, сүмс хийж хэрэглэх нь тохиромжтой. Ликопен нь тосонд уусах шинж чанартай тул шпагетти, пицца зэрэг улаан лоолийг хэрчиж тосонд хуурч хийсэн хоолонд ихээр агуулагдаж бие махбодод шингэх чадвар нь нэмэгддэг. Болц гүйцээгүй улаан лоолийг тасалгааны температурт, нар тусахгүй газар 3-4 хоног хадгалж болно. Гүйцэд болсон улаан лоолийг хөргөгчид хадгалбал зохино. Улаан лоолийг түүхийгээр болон шарж, жигнэж боловсруулна. Улаан лоолиор шөл, сүмс хийхээр гадна бүтнээр нь болон нухаш байдлаар нөөшилж болно. Энэ нь хүчиллэг ногоо тул хөнгөн цагаан саванд хадгалах, боловсруулахыг хориглоно.

 

Улаан лоолийн ач тус:

   Улаан лооль нь С, А, К аминдэм, кали, магни, молибден, хром, ислэгээр баялаг. Улаан лооль нь найрлагадаа ликопен хэмээх өндөр идэвхтэй антиоксидант бодисыг агуулах тул тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийн олон ач тустай.

  1. Арьсыг хэт ягаан туяаны хортой нөлөөллөөс хамгаалах, эд, эсийг гадаад орчны таагүй хүчин зүйлсийн (орчны бохирдол, тамхины утаа г.м.) нөлөөгөөр гэмтлээс хамгаалах ач тустай.
  2. Түрүү булчирхай, хөх, толгой болон хүзүү, бүдүүн гэдэс, нойр булчирхай, уушгины хорт хавдраас сэргийлнэ.
  3. Харааны болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс сэргийлэх нөлөөтэй.
  4. Цусны даралт тогтворжуулах, холестерин бууруулах үйлчлэлтэй тул тогтмол хэрэглэвэл цус харвалт болон зүрх судасны олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  5. Цус бүлэгнэж өтгөрөхөөс сэргийлэх, үрэвсэл намдаах үйлчлэлтэй.
  6. Улаан лооль нь К аминдэмээр баялаг тул ясны эрдэсжилтэд чухал ач холбогдолтой.
  7. Улаан лооль нь хромын сайн эх үүсвэр болох тул цусны сахарын төвшинг хэвийн байлгахад тустай.
  • Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ.
  • Яс сийрэгжилтээс сэргийлнэ.
  • Үрэвсэл намдаана.
  • Цус өтгөрөхөөс сэргийлнэ.
  • Цусны сахар тогтворжуулна.
  • Хорт хавдраас сэргийлнэ.
2017-12-04T09:52:58+00:00 2017 оны 12-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment