Болсон, жигд хэмжээтэй, зөв хэлбэртэй улаан лоолийг угаана. Буцалж байгаа усаар 3 удаа зайлж ариутгана. Шилний 2-3-д улаан лоолийг хийж халуун уусмал нэмээд цагаан цуу хийж, сайн таглаж сэрүүн газар хадгална.
Уусмал бэлтгэхдээ : 400гр усанд давс 15 гр, саахар 35 гр, бөөрөнхий перц 5ш, гвоздика-хадаасан цэцэг 3ш, лаврын навч 2ш, улаан чинжүү 3 зүсэм, орос цуу 15 гр.
Улаан лоолийг давслах 2-р арга
Том, эрүүл нэг ижил хэмжээтэйг нь шилж аваад том шилэн саванд хийж, давстай буцалгаад хөргөсөн усаар дүүргэж, савныхаа амыг гялгар уутар таглан, хуурай зооринд хадгална. Давстай ус нь 2 долоо хоног тутамд солих хэрэгтэй. Арай болоогүй, эрүүл улаан лоолийг цаасанд боож, сүрэл дэвссэн хайрцаг буюу сагсанд хийж 11-13°С дулаантай харанхуй байранд хадгалдаг. Давсалж, даршлахад жижиг хэмжээтэй, нягтрал сайтай ногоон лооль нь даршлахад илүү тохиромжтой. Том хэмжээтэй лоолийг 4-6 хэсэг болгон хувааж, жижиг хэмжээтэйг бүтнээр нь давслах буюу даршилдаг бөгөөд хоолонд маг сайхан хачир болдог.
Д.Нямдаваа – Байхгүй юмгүй ном
Leave A Comment