Улаан лоолийг гоо сайханд

//Улаан лоолийг гоо сайханд

Улаан лоолийг гоо сайханд

zurag12Хоолонд хийхээс гадна гоо сайханд ашиг тустайгаараа улаан лооль сүүлийн үед нэрд гарч байгаа билээ.  Шинэхэн улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн “идеал” ногоо.  Хүйтэнд биеийг дулаацуулахад тустай магни, шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай цинк, ясыг бэхжүүлэгч кальци, бодисын солилцоонд оролцдог фосфороор нэн баялаг. Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг. Улаан лооль арьсанд:

  • Үрчлээнээс сэргийлнэ.
  • Арьсыг сэргээж, тэжээлээр хангана.
  • Нөсөө толбо, үрэвсэл, батга, хар батгыг арилгана.
  • Нүхжилтыг багасгана.
  • Нүүрний гялайлтыг арилгана.
  • Хуурай арьсыг чийгшүүлнэ.
  • Помидор нь хөгширч буй арьсанд онцгой сайн нөлөө үзүүлдэг.

Помидор,  өндөгний цагаантай  нүхжилтийг багасгах маск.

  • Дундаж хэмжээтэй помидор
  • 1 ширхэг өндөгний цагаан
  • 3 дусал оливийн тос
  1. Помидорныхоо хальсыг арилгаад нухна. Өндөгний шар, оливийн тосоо нэмж хутгаад цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. 10 минутын дараа хүйтэн усаар угаана.
  2. Энэ помидорны маск нь бүхий л төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд нүхжилт ихтэй арьсанд хамгийн сайн. 10 хоногт 1 удаа хэрэглээрэй.

Помидор төмсний маск 

  • 1 ширхэг помидор
  • 1 ширхэг түүхий төмс
  1. Помидороо хальсална. Төмсөө арилгаад үрэгчээр үрсний дараа 2 орцоо нийлүүлж сайтар хутгана. Цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ маскаа түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угаана.
  2. Энэ помидорны маск нь үрчлээг багасгаж, арьсыг чийгшүүлж, хар батга, батгыг багасгана. Тослог арьстай хүмүүст тохиромжтой. 10 хоноод нэг тавьж байгаарай.

Помидор, сүүний маск

  • 1 том помидор
  • 1 цайны халбага сүү
  1. Помидороо хальслаад нухна. Дээр нь хөөрүүлсэн сүүгээ хийгээд сайтар холин хөргөгчидд 10 минут байлгана. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана.
  2. Энэ маск нь тослог батгатай арьсанд тохиромжтой. Маскны найрлага нь арьсан дахь бохирдол болон илүүдэл тосыг арилгаж, үрэвслийг намдаан батгыг хатааж, нөсөө толбыг бүдгэрүүлэн. Арьсыг цайруулна.

Помидор болон оливийн тостой маск

  • 2 цайны халбага оливийн тос
  • Дунд зэргийн помидор
  • 2 цайны халбага цэвэр зөгийн бал.
  1. Помидороо жижигхэн хэрчээд зөгийн бал оливийн тосоо хийж хутгана. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 10 минутын даа хүйтэн усаар угаана.
  2. Энэхүү маск нь арьсны үрэвслийг намдааж, хар батга, идээт батгыг эмчилнэ. Сард 3 удаа хэрэглээрэй.

болод.мн-с

 

2016-10-17T22:46:28+00:00 2016 оны 06-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment