Улаан дарс,цөцгийний сүмстэй халуун хоол

//Улаан дарс,цөцгийний сүмстэй халуун хоол

Улаан дарс,цөцгийний сүмстэй халуун хоол

qdwdqwdqwdqdqdqdqdqwdqwОрц: 6 хүн

  • Үхрийн мах 700 гр
  • Лаазалсан улаан лооль 400 гр
  • Жижиг төмс 300 гр
  • Лууван 2 ш
  • Сонгино 1 ш
  • Сармис 4 хумс
  • Тахианы эсвэл үхрийн махны шөл 500 мл
  • Хуурай улаан дарс 300 мл
  • Гурил 80гр
  • Вустерийн сүмс /уорчестер соус/
  • Тао жүржийн хальс
  • Лаврын навч 2 ш
  • Шинэ тимьяны мөчир 4 ш/эсвэл хатаасан тимьян/
  • Оливын тос
  • Давс
  • Нунтаг хар перец

Сүмсэнд:

  • цөцгий 200 гр
  • Тал нимбэгний хальс
  • Нимбэгний шүүс 1 х/х
  • Ногоон сонгино 3 ш
  • Яншуйн мөчир 3 ш
  • Давс,нунтаг хар перец

Хйих арга:

  1. Шарах шүүгээг 150 хэм хүртэл халаана. Үхрийн махыг том том шоо дөрвөлжин хэрчинэ.Саванд ц/х давс, ц/х хар перец болон гурил хийж сайтар хутгаад үхрийн махан дээр нэмж хутгана.
  2. Сонгиныг хальслан 4 хувааж, сармисыг нимгэн хавтгай хэрчинэ. Түлэгдэхгүй зузаан ёроолтой саванд тосоо хийж хүчтэй гал дээр халаагаад үхрийн махаа хийж , тасралтгүй хутгаж 6 минут орчим шаргалттал хуурна.
  3. Хуурч буй махан дээрээ дарс нэмж сайтар хольж хутгана. Дээр нь вустерийн сүмс, сармис сонгино, жижиглэж хэрчсэн жүржийн хальс, лаврын навч, тимьян, улаан лооль, шөл нэмж хутгаад буцалгана.
  4. Буцалмагц нь таглаад савтай нь шарах шүүгээ рүү шилжүүлэн хийнэ. Төмс лууванг хальсалж цэвэрлээд төмсийг таллаж, лууванг цагираг хэлбэртэй байхаар хэрчинэ. Шарах шүүгээнд хийсэн шөлийг нэг цаг жигнэсний дараа хэрчсэн төмс луувангаа нэмж хийгээд үргэлжлүүлэн 1,5 цаг жигнэх бөгөөд мах нь зөөлөрч рагу бэлэн болно.

6.Ногоон сонгино,яншуйг жижиглэж хэрчээд,нимбэгний хальсыг жижиг нүхтэй үрүүлд үрнэ.Цөцгийг нимбэгний хальс,ногоон сонгино,янүуйтай нийлүүлж хутгаад ,давс перецээр амтална.Бэлэн болсон рагуг шарах шүүгээнээс гаргаад лаврын навч,тимьян,давс,перец нэмж хутгаад таваглаж дээр нь 1 х/х цөцгийтэй сүмс дусааж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:46:50+00:00 2015 оны 12-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment