Улаан дарсны ид шид

Home/Зөвлөгөө/Улаан дарсны ид шид

Улаан дарсны ид шид

redwineУлаан дарсыг ухаалаг хэрэглэвэл олон өвчний эсрэг шидэт бэлдмэл болон хувирдаг гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл улаан дарсыг хэрэглэснээр урьдчилан сэргийлж чадах өвчний тоо нэгээр нэмэгдлээ. Энэ нь түрүү булчирхайн хорт хавдар юм.

Эмч нар улаан дарсны тусламжтай хорт хавдраар өвчлөх магадлалыг эрс бууруулж чадна гэж үзжээ. Үүнийг баталсан хулгана дээр хийсэн туршилт 87 хувийн үр дүн өгсөн бөгөөд хавдар нэгэнт үүссэн байсан ч улаан дарс тогтмол уудаг бол түүний өсөлтийг нь удаашруулж чадна гэж АНУ-ын Алабамагийн их сургуулийнхан нотолж байна.

 Өглөө, өдөр, орой гээд хэзээ уух нь чухал бус. Улаан дарсанд агуулагддаг, эрчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ресвератрол хэмээх бодисыг мөн агуулдаг бөөрөлзгөнө, газрын самар, усан үзмийг өдрийн тун дээрээ нэмж хэрэглэж болно гэж туршилтын багийнхан зөвлөж байна.

2016-10-17T22:50:10+00:00 2013 оны 04-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment